“UB Food festival” Сүхбаатарын талбайд бямба гарагт болно “UB Food festival” Сүхбаатарын талбайд бямба гарагт болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 13, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“UB Food festival” Сүхбаатарын талбайд бямба гарагт болно

2022 оны 8 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “UB Food festival” арга хэмжээг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буюу бямба гарагт  Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

 “UB Food festival” арга хэмжээ нь Монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэдэд таниулах, иргэдийн эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, гудамжны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.

Тус арга хэмжээнд 20 ресторан, зоогийн газар, 8 явуулын хоолны газар оролцохоор бүртгүүлсэн байна. Тухайлбал, “Намастэ” энэтхэг хоолны ресторан, “Mongolian lamb” ресторан, “Khulan” ресторан, “Black burger” түргэн хоолны ресторан, зоогийн газар оролцох бол гудамжны хоол үйлчилгээг төлөөлж Ub street food болон Food truck зэрэг газрууд оролцох юм.

             Мөн Өдөрлөгийн үеэр Артгэрын залуус болон мастер тогооч нар Монгол үндэсний хоолны үзүүлбэр үзүүлэх ба олон нийтэд хийж урласан хоолны цэсээ танилцуулна. Аж ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн, үндэсний төрөл бүрийн хоол, зууш амттаны үнэгүй амталгаа бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ. Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд төрөл бүрийн хоолны тэмцээн, хөгжөөнт тоглоом, урлаг соёл, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
3
angry an post
1
639498
28 эможи

Зочин
2022-08-22 10:40
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up