Монгол, БНСУ-ын гадаад харилцааны сайд нарын хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлж байна
2022 оны 8 сарын 29
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "БНСУ-ын гадаад хэргийн сайд Пак Жин наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Найман жилийн дараа хэрэгжиж байгаа гадаад хэргийн сайдын айлчлал хоёр улсын өнгөрсөн 30 жилийн харилцааг дүгнэх, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход онцгой ач холбогдолтой юм.
Хамтын ажиллагааг таван тулгуур чиглэлд өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцлоо" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
639773
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: