УУХҮЯ: АИ-92 шатахуун тасраагүй УУХҮЯ: АИ-92 шатахуун тасраагүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УУХҮЯ: АИ-92 шатахуун тасраагүй

2022 оны 9 сарын 01

Arslan.mn

Улсын хэмжээнд наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 133,229 тонн шатахууны нөөцтэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ.

Үүнээс А-80 авто бензин 8,147 тонн буюу 49 хоногийн, АИ-92 авто бензин 33,723 тонн буюу 25 хоногийн, АИ-95 авто бензин 7,076 тонн буюу 53 хоногийн, ДТ 80,335 тонн буюу 29 хоногийн, онгоцны түлшний 56 хоногийн нөөцтэй.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 70,142 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 авто бензин 1,235 тонн, АИ-92 авто бензин 20,226 тонн буюу 21 хоногийн, АИ-95 авто бензин 3,127 тонн буюу 43 хоногийн, ДТ 41,643 тонн буюу 38 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 15,691 тонн, хангайн бүсэд 7,132 тонн, төвийн бүсэд 32,230 тонн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,034 тонн.

Манай улс он гарсаар нийт 1,203.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639939
0 эможи

keyboard_arrow_up