Д.Загджавын алдсан хоригдлуудыг олохын тулд ТӨСВӨӨС  их хэмжээний зардал гарч байна Д.Загджавын алдсан хоригдлуудыг олохын тулд ТӨСВӨӨС их хэмжээний зардал гарч байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Загджавын алдсан хоригдлуудыг олохын тулд ТӨСВӨӨС их хэмжээний зардал гарч байна

2022 оны 9 сарын 05

Arslan.mn

ШШГЕГ-ын дарга, шинэхэн Бригадын генерал Д.Загджавын ажлын хариуцлага алдсантай холбоотой асуудлууд ар араасаа гарсаар байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид ч мөн удаа дараа ажлын зохион байгуулалт, дарамт шахалттай холбоотой гомдол саналаа дээшээ уламжилдаг боловч огт шийдвэрлэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрчээ. 

Д.Загджав даргын хамар дороос байс хийгээд л нэг хоригдол оргодог болоод байна. Өнгөрсөн наймдугаар сард гэхэд л 2,3 хоригдол өөр өөр хорих ангиудаас оргоцгоосон. 

Тухайлбал, ШШГЕГ-ын харьяа 423 дугаар ангиас наймдугаар сарын 08-ны өдөр хоригдол А.Мөнхбат нь оргосон. Түүнийг өнгөрсөн хугацаанд бүтэн эрэн сурвалжлах баг гаран өдөр шөнөгүй хайж байж өнөөдөр дайчлан баривчилсан байна. 

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь  хорих 413 дугаар ангиас наймдугаар сарын 29-ний өдөр таван удаагийн ял шийтгэл эдэлсэн Б.Баянбаатар мөн л оргосон. Түүнийг шуурхайн эрэн сурвалжлах баг гарган хайснаар есдүгээр сарын 02-ны өдөр дайчлан баривчилсан. 

Тэгвэл Д.Загджав дарга хоригдолоо алдсан гээд жишим ч үгүй суух хооронд нь улсын төсвөөс өчнөөн зардал гарган шуурхайн багийг өдөр шөнөгүй ажлуулсны үр дүнд алдсан хоригдлоо олж, баривчилж байна. Зарим алдсан хоригдлуудыг нь өнөөдрийг хүртэл эрэн сурвалжилсаар л байна.

Энэ бүх зардал чирэгдэлийг улсын төсвөөс гаргах биш хариуцлага алдсан ШШГЕГ-ын дарга Д.Загджав генералаар төлүүлдэг байя! 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдаас байгууллагынхаа үйл ажиллагаанд аудит оруулах саналаа удаа дараа илэрхийлж байжээ. Учир нь тухайн байгууллагад хэмнэлтийн хууль үйлчлэхээс илүү албан тушаал дагасан авлига цэцэглэж, төсвийн мөнгийг үрэн таран хийх явдал хэрээс хэтэрсэн хэмээн эх сурвалж мэдээлэж байв. Түүнчлэн хоригдлуудтай ар гэрийнхнийг нь уулзуулахад хүртэл төлбөр мөнгө авдаг, хүнд суртал үүсдэг талаар эх сурвалжууд мөн хэлж байна. 

Албан тушаалын бөглөөс хийж буй Д.Загджав даргад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?! 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640061
4 эможи

Зочин
2022-09-05 15:34
eniig zailuulaa bid orgyi enend
Д.Загджав

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up