“Сэтгэлийн гэгээ аян“-аар ЭХЭМҮТ-ийн эмч нарын баг хорих ангийн эмэгтэйчүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа
ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн залуу эмч нарын санаачлагаар “Сэтгэлийн гэгээ” сайн үйлсийн аянаа өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тус сайн үйлсийн аянаар тэр бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чаддагүй иргэдийг хамруулж үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийдэг уламжлалтай.
Энэ удаад эмч 17 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг аяны хүрээндээ Хорих 461-р ангийн эмэгтэйчүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулсан байна.
Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяагаар ахлуулсан "Сэтгэлийн гэгээ 4" сайн үйлсийн аяны баг ШШГЕГ-ийн харьяа хорих ангид хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдийг зорин очиж, дотрын болон эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, асуумж авч, эмэгтэйчүүдийн эхо, дотуур үзлэг хийж зөвлөгөө өгсөн байна.
Мөн ЭХЭМҮТ-ийн нэгдсэн лабораторын “бичил” лабротори ажиллан үзлэгт хамрагдсан үйлчлүүлэгчдээс мазокийн шинжилгээ авч газар дээр нь хариуг нь гаргаж шаардлагатай эмчилгээг бичиж тухайн байгууллагын эмнэлэгийн ерөнхий эмчид хүлээлгэн өгч ажиллаа.