ШУУРХАЙ: УБЕГ-ын нэр бүхий албан тушаалтныг “хууль бусаар гадаад паспорт гаргасан байж болзошгүй“ хэмээн СААТУУЛЖЭЭ
2022 оны 9 сарын 06
АТГ-ын Мөрдөн байцаах албанаас энэ сарын 5-ны өдөр буюу өчигдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэгжлэг хийж, “хууль бусаар гадаад паспорт гаргасан байж болзошгүй“ хэмээн тус газрын нэр бүхий албан тушаалтныг түр саатуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хууль бусаар гадаад паспорт гаргасантай холбоотой түүний өрөөнд нэгжлэг хийсэн бөгөө энэ үеэр хэд хэдэн ноцтой баримтыг хураан авчээ.
Бид энэ талаар АТГ-аас тодруулахад одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
3
2
640122
6 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: