“БШУЯ-нд хулгай орж, хуурамч диплом алдагдсан“гэх хэрэг Цагдаад бүртгэгдээгүй байна, Л.Энх-Амгалан САЙД АА “БШУЯ-нд хулгай орж, хуурамч диплом алдагдсан“гэх хэрэг Цагдаад бүртгэгдээгүй байна, Л.Энх-Амгалан САЙД АА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“БШУЯ-нд хулгай орж, хуурамч диплом алдагдсан“гэх хэрэг Цагдаад бүртгэгдээгүй байна, Л.Энх-Амгалан САЙД АА

2022 оны 9 сарын 07

Arslan.mn

Өчигдөр БШУЯ-аас  багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан багш нарын хуурамч дипломыг шалгах явцад ЯАМНААС бичиг баримт, компьютерын хард алдагдсан гэсэн мэдээлэл өгсөн. Тэбээр "  Өнгөрсөн нэгдүгээр сард Архангай аймагт цэцэрлэгийн багш хүүхэд зодож гэмтээсэн хэрэг гарах үеэр уг багш болон цэцэрлэгийн удирдлагууд хуурамч дипломтой гэдэг мэдээлэл, гомдол гарах болсон. Үүнээс үүдэн манай яамнаас мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран энэ оны гуравдугаар сараас эхлэн зургаан сарын турш шалгаж нягталсан.

Энэ асуудлыг шалгах үеэр үйл ажиллагааг нь зогсоох, шалгалтын ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүсийг дарамтлах, яаман дээр тусгай өрөөнд ажиллаж байсан ажлын хэсгийн компьютерын хард диск нь хоёр удаа алдагдсан хэрэг гарсан.

Мөн хуурамч байж магадгүй гэсэн 400 гаруй хуурамч дипломыг цаасаар баталгаажуулсан байсан ч алга болсон. Төрийн яамнаас алдагдсан гэсэн үг. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа." хэмээв.

Тэгвэл ийм мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа  эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "БШУЯ-аас ямар нэгэн баримт бичиг, компьютерын хард диск алдагдсан гэсэн дуудлага мэдээлэл, гомдол бүртгэгдээгүй байна." гэх хариултыг өглөө.

Иймд Л.Энх-Амгалан худал хэлэв үү, эсвэл яамныхаа талд оров уу гэх асуулт гарч ирнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
640143
1 эможи

Зочин
2022-09-07 19:35
Төрийн хамгаалалттай Яаманд бүр ахин дахин хулгай ороод ..,
Ахмад багш
2022-09-07 19:14
Боловсролын салбарт бүх амьдралаа зориулсан хэдэн багш нар энэ зун яам руу орох гэтэл харуул хамгаалалт нь их хатуу байсан.доторхи ажилтанууд нь шалшалтын материал авч устгасан байх гол сүлжээ чигь дотроо байгаа юм бишүү
keyboard_arrow_up