Нийслэлд 106 чиглэлд 1000 хүрэхгүй НИЙТИЙН ТЭЭВЭР зорчиж байна Нийслэлд 106 чиглэлд 1000 хүрэхгүй НИЙТИЙН ТЭЭВЭР зорчиж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд 106 чиглэлд 1000 хүрэхгүй НИЙТИЙН ТЭЭВЭР зорчиж байна

2022 оны 9 сарын 08

Нийслэлчүүдийн шүдний өвчин болсон түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсний нэг нь нийтийн тээврийн парк шинэчлэл. Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, нийтдээ 600 орчим автобус шинэчлэхээр төлөвлөсөн. Одоогоор нийслэлийн хэмжээнд 106 чиглэлд 1000 хүрэхгүй автобус зорчиж байна гэдэг тоо бий.

Эдгээрийг 124 чиглэл болгон өргөтгөж, богино эргэлттэй болгох, нийтийн тээврийг цогц шинэчлэхэд нэмж 1430 автобус шаардлагатай байгаа гэж Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг мэдээллээ. Тодруулбал, 2020-2024 онд 1130 автобусыг шинэчлэхээр тооцоолсон байна. Урьдчилгаа төлбөрт 77 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Нийтэд үйлчилж буй хоёр давхар автобус болон сургуулийн автобус зэрэг 100 орчим автобус одоогоор иржээ. Үлдэгдэл автобусууд 11-12 дугаар сард ирэх төлөвлөгөөтэй байна гэж мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640211
0 эможи

keyboard_arrow_up