НМХГ: Хүнсний худалдааны газруудад гарал үүсэл, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн их байна НМХГ: Хүнсний худалдааны газруудад гарал үүсэл, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн их байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Хүнсний худалдааны газруудад гарал үүсэл, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн их байна

2022 оны 9 сарын 12

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн өмчийн 17, төрийн бус өмчит 6 ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй 64 худалдааны газарт Эрүүл мэндийн сайдын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/369 дүгээр тушаалын хавсралтад заасан “Сургуулийн орчинд худалдаалахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”-ын хавсралтад заасан хүнсний бүтээгдэхүүний худалдаалалтын байдалд хяналт шалгалт хийлээ. Үүнд: Супермаркет 3, ая тухтай дэлгүүр 9, мини маркет 1, хүнсний дэлгүүр 38, хүнсний мухлаг 10, ТҮЦ 3 хамрагдлаа.

Шалгалтаар худалдааны газруудад хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл тодорхойгүй, Хятад улсад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд, хаана, ямар нөхцөлд үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа зөрчил түгээмэл байна. Хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалж буй зөрчил шалгалтын 31.3%-д илэрснийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгууллаа.

Хүнсний худалдааны газруудад Эрүүл мэндийн сайдын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/369 дүгээр тушаал, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”-ын хавсралтад заасан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байх мэдэгдлийг хүргүүлж, “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч танд” хууль, эрх зүйн эмхэтгэл, гарын авлага, ном хүргүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640276
0 эможи

НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up