БХТ-ийн захирал Ц.Амарсанаа магадлал хийгдээгүй төслүүдийг дуусгаж, шуурхайлах ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал өнөөдөр /2022.09.12/ боллоо. Шуурхай хуралдаанаар холбогдох хэлтсийн дарга нар өнгөрсөн долоо хоногт хийж гүйцэтгэсэн ажлын тайлангуудаа танилцуулав. Түүнчлэн барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор 636 төсөл арга хэмжээнд магадлал хийгээд байгаа ч магадлал хийгдээгүй, хийгдэх явцдаа байгаа төслүүдийг ч дуусгаж, шуурхайлахыг Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа холбогдох хэлтсийн даргад үүрэгдлээ.
Мөн орон нутгуудад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг биечлэн явж үзэх ажлыг Барилгын хөгжлийн төвийн дарга нарт үүрэг болгов. Ингэхдээ, аравдугаар сарын 1-нийг гэхэд орон нутгуудад ажиллах томилолтыг дуусгаж, хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд тулгамдаж байгаа асуудлууд болон авч хэрэгжүүлэх саналуудыг танилцуулах чиглэлийг өглөө.