БНСУ: Хил нэвтэрсэн иргэд коронавирусний шинжилгээ өгөх журмыг цуцалжээ БНСУ: Хил нэвтэрсэн иргэд коронавирусний шинжилгээ өгөх журмыг цуцалжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ: Хил нэвтэрсэн иргэд коронавирусний шинжилгээ өгөх журмыг цуцалжээ

2022 оны 10 сарын 02

Arslan.mn

БНСУ-ын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төв хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор ПГУ (PCR) шинжилгээ өгөх журмыг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00.00 цагаас эхлэн цуцалж байгаагаа мэдэгдлээ хэмээн Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс мэдээллээ. 

Ингэснээр БНСУ-д ирж байгаа зорчигчид хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор ПГУ (PCR) шинжилгээ заавал өгөх шаардлагагүй болж байгаа аж. Харин иргэд БНСУ-ын хилээр нэвтэрснээс хойш 3 хоногийн дотор шинжилгээнд хамрагдахыг хүсвэл Эрүүл мэндийн төвүүдэд ПГУ (PCR) шинжилгээ үнэ төлбөргүй өгөх боломжтой боломжтой юм байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640977
0 эможи

keyboard_arrow_up