МҮЭХ: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна
2022 оны 10 сарын 05
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо УИХ-аар хэлэлцэх 2023 оны "Улсын төсөв"-ийн талаар байр сууриа илэрхийллээ.
Худалдан авах чадварыг хадгалахын тулд цалингийн хэмжээг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн тус холбооны зүгээс үзэж буйг МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэллээ.
2023 оны улсын төсийн төсөлд Цалин хөлс орлогыг нэмэгдүүлэх саналаас
- Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 550 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосонтой холбогдуулж 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусгаж хэрэгжүүлэх
- Төрийн төсөвт болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад ажиллагсдын цалинг 2023 онд тодорхой үе шаттайгаар 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсөвт тусган хэрэгжүүлэх
- Банкны хэрэглээний зээ , цалингийн зээлийн хүүг бууруулах
- Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх
- Ипотекийн зээлийн хүрээнд хямд өртөгтэй орон сууц барих хөтөлбөр, төслийг эдийн засаг санхүүгийн бодлоготой уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох санхүүжилтийг улсын төсөвт тусгах
- Төрийн албаны ажилчдын цалин хөлс, нийгмийн баталгаанаас үүдэлтэй боловсон хүчний хомсдолд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6
1
641086
7 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: