НМХГ: Бодистой мах нийлүүлсэн гэх мэдээлэл ХУДАЛ болох нь тогтоогдсон НМХГ: Бодистой мах нийлүүлсэн гэх мэдээлэл ХУДАЛ болох нь тогтоогдсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Бодистой мах нийлүүлсэн гэх мэдээлэл ХУДАЛ болох нь тогтоогдсон

2022 оны 10 сарын 05

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас залруулга гаргалаа. Залруулгад: 

"Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай албаны 70128012 дугаар утсанд 2022 оны 9 дүгээр сарын 29-ний  өдөр Нэгүүн.mn  сайтын сэтгүүлч “Сонгинохайрхан дүүрэг Цэргийн хотхон өнгөрөөд замын урд талд “Бийлэг хүнс” ХХК гэх компанийн хашаа уруу бодист хийсэн их хэмжээний мах тээвэрлэж оруулсан тул яаралтай шалгаж өгнө үү” гэх  мэдээллийг өгсөн. Мөн энэ асуудлаар Neguun.mn пэйж хуудсаараа мэдээлэл цацсан.

 Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид  2022 оны 9 дүгээр сарын 29-ний шөнийн 12 цаг 40 минутын үед Neguun.mn сайтын захирал Л.Баяржаргал, сэтгүүлч Б.Анхбаяр, “Бийлэг хүнс” ХХК-ий захирал Д.Батсайхан, хүний нөөцийн мэргэжилтэн Б.Солонго нарыг байлцуулан хяналт шалгалт хийсэн байна. 

  Шалгалтаар 2022 оны 09 сарын 29-ний өдрийн 15 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Э  Volvo маркийн машинаар 20 тн гулууз махыг тээвэрлэн ирж, буулгасан нь тогтоогдсон. Тус мах нь гарал үүслийн гэрчилгээтэй шинэ хонины мах байсан бөгөөд  Neguun.mn сайтад мэдээлсэн эх сурвалжийн хэлснээр бодистой мах нийлүүлсэн гэх мэдээлэл  андуу ташаа  болох нь тогтоогдсон. Иймд тус сайт баталгаажаагүй худал мэдээлэл түгээсэндээ уучлал хүсэж, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Хүлцэл өчих тухай” № 017 дугаар бүхий албан бичгийг манай байгууллагад ирүүлсэн болно" 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641106
0 эможи

Зочин
2022-10-05 18:54
Тийм байлгүйдээ бурхан минь
Зочин
2022-10-05 16:45
ажлын садаанууд
keyboard_arrow_up