Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 75 жилийн ойн баяраар ажилтнуудаа ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
Энэ сарын 7-нд Монгол Улсад нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөн 91, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой тохиосон билээ. Түүхт ой тохиох мөчид оршин суугчдын тав тухтай амьдрал, хэрэглэгчдийн ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, эзэмшсэн мэргэжил, хариуцсан ажилдаа үнэнчээр зүтгэсэн нийт албан хаагчдыг шагнаж урамшуулав. Энэ үеэр тус газрын дарга Ч.Мэндбаяр Салбарынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирээдүйн төлөө ажиллаж ирсэн ахмад үеийнхэндээ гүнээ талархаж, одоо ажиллаж байгаа хамт олондоо чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр, "Аливаа салбар хамт олон түүхээ бүтээж хойч үедээ үлдээдэг жамтай. Өмнөх үеийнхний түүх, түүний сургамж нь өнөөдрийн болон ирээдүй үеийн түүх бүтээгчдийн эх сурвалж нь болдог билээ. Бид түүхэндээ хүн бүрийн байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлэн цэгнэж баршгүй бөгөөд хойч үеийн хийж бүтээх үйлс бүтээлээр салбарын түүх улам баяжиж зузаарах нь дамжиггүй. Та бүхэн өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж хэрэглэгчдийн төлөө, хүний төлөөх нэр хүндтэй ажилдаа улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна" хэмээв.