НЦУГ: Сайн дурын эмчилгээнд хамруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ИТГЭЛ” төслийг ЭХЛҮҮЛЖЭЭ НЦУГ: Сайн дурын эмчилгээнд хамруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ИТГЭЛ” төслийг ЭХЛҮҮЛЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НЦУГ: Сайн дурын эмчилгээнд хамруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ИТГЭЛ” төслийг ЭХЛҮҮЛЖЭЭ

2022 оны 10 сарын 13

Arslan.mn

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлийн санхүүжилтээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Аддиктлогийн Төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран архинд донтох эмгэгтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ИТГЭЛ” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн нэгдүгээр үе шатанд архины хамааралтай, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй 100 иргэдийг хамруулж, үнэ төлбөргүй дуршил бууруулах эмчилгээ, сувилгаа, сэтгэл зүйн сургалт, бүлгийн сургалт, гэр бүлд нь эргэн нэгтгэх, нийгэмшүүлэх, даван туулагчийн манлайллыг бэхжүүлэх ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгуулах бөгөөд цаашид төслийг дүүрэг бүрт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Итгэл төсөл хэрэгжснээр Монгол гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, гэр бүл, хүүхдийн эрх, хамгааллын орчин сайжирч, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэл буурна гэж үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
641350
1 эможи

keyboard_arrow_up