Ерөнхий сайд, салбарын сайдаа басамжилан ярьж буй ШШГЕГ-ын дарга Д.ЗАГДЖАВТ  яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ Ерөнхий сайд, салбарын сайдаа басамжилан ярьж буй ШШГЕГ-ын дарга Д.ЗАГДЖАВТ яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд, салбарын сайдаа басамжилан ярьж буй ШШГЕГ-ын дарга Д.ЗАГДЖАВТ яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ

2022 оны 10 сарын 13

Arslan.mn

Олон түмэнд гавьяагүй, хашсан албандаа өгөөжгүй, даргын албан тушаалыг сэлгэн суудаг эрхэмүүд өнөө цагт олон. Үүний нэг нь 58 настай, ШШГЕГ-ын дарга Д.Загджав юм. Түүний идэж уусан, мөнгө төгрөгөнд холбогдсон асуудал нэлээдгүй олон.

Д.Загджавыг ШШГЕГ-ын дарга болсноос хойш байсхийгээд хоригдлууд оргох, хориход амиа хорлох, нууцаар дарга нарынхаа хувийн ажилд дайчлагдан ажиллах, ар гэртэйгээ уулзахдаа авлига, хахууль өгөх зэрэг хууль бус үйлдлүүд газар авсан юм. Өнөөдрийг хүртэл хорихоос оргосон хоригдлууд нэлээдгүй олон байна.

ШШГЕГ-ын дарга Д.Загджав хэний хүн бэ?

Д.Загджав нь МАНАН-ын бүлгийн сүүлийн эгнээний хүмүүсийн нэг гэж хэлж болно. Учир нь тэрбээр МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай их ойр гэгддэг бөгөөд түүнийг ШШГЕГ-ын даргаар томилогдсных нь дараа тусгайлан хүлээн авч уулзан, хурандаа цолыг нь сэргээсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэрээр олон жил улс төрийн гар хөл хийж байгаад хуулийн байгууллагын тооноор орж ирэн хурандаагаа буцаан авсан гэсэн үг.

Түүнчлэн тэрээр Бага тэнгэрийн аманд зүрхний анд Ц.Анандбазартайгаа бөөрөө нийлүүлэн, хаяа дэрлэн үнэтэй хауст амьдардаг билээ.

Түүнчлэн МАН-ын нөлөө бүхий хүмүүс түүнээс хамааралтай болсон талаар ойрын найз нөхөдтэйгээ суухдаа халамцуу хэлсэн байдаг. Тэрээр яриадаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар өөрт нь үг хэлж чаддаггүй, намынхаа ахтай тэрсэлдэх залуучууд биш байлгүй дээ хэмээн саяхан агсамнасан талаар эх сурвалж хэлж байв. Түүний нөлөө МАН-д их гэдгийг өөрөө ч хэлдэг, эргэн тойрныхон нь ч баталдаг билээ. Түүний талаар олон хууль бус хэргүүд удаа дараа гардаг боловч хэн ч үг хэлж чадахгүй, нүдээ аниад өнгөрдөг талаар намынх нь нөхөд ний нуугүй хэлдэг.

Мөн Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад Д.Загджавын удаа дараагийн булхайн талаар баримтууд очдог боловч хав дараад өнгөрдөг талаар ШШГЕГ-ын алба хаагчид хэлж байв.

Д.Загджавыг ШШГЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд гэмт буруутай нь тогтоогдоогүй хүмүүс учир битүүлгээр нас барсаар байна!

БАРИМТ 1. Хорих ангиас ялтнууд оргосон дуулиан дарагдаагүй байхад хоригдол болон цагдан хорих байранд саатуулагдсан, шүүхээр гэм буруутай, эсэхээ шийдвэрлүүлж чадаагүй хүмүүс учир битүүлгээр нас барсан. ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 441 дүгээр ангийн нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулж, хоригдлуудын “Тавантолгой түлш”-д ажиллаж нүүрс ууталсны хөлс болох төлбөрийн дансны хуулгыг зассан хэрэгт холбогдож, АТГ-аас шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байгаа.

БАРИМТ 2. Хорих ангид сахилга хариуцлага алдагдаж, хянагч нар нь хүмүүжигчээ зодож гэмтээсэн хэрэг 2021 онд гарч байв. Гэтэл өдгөө хорих ангийн дарга хүн тангараг өргөсөн цэргийн алба хаагч, хууль сахиулагч атлаа ард олны амгалан тайван байдлын төлөө ажиллах тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчийг зодож хүнд гэмтээлээ.

Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар согтуудаа энэ сарын 7-ны баасан гаргийн 23.00 цагийн үед цагдаагийн ажилтанд халдсан байна. Багш нарын баярт зориулсан үдэшлэг Мөнгөнморьт сумын Соёлын төвд болж нэлээд сунжирсан, согтуу хүмүүс олон байсан учраас тус сум дахь экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Тулгат тарах шаардлага иргэдэд тавьсан аж.  Хуулиар хүлээсэн нийтийн хэв журам сахиулах албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн офицерыг хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар барьж авч ямар нэг зүйл мөргүүлснээс толгойдоо гэмтэл авч, өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сахилга, хариуцлага алдагдсаны бодит жишээ энэ мэтээр гарсаар.  

Удаа дараа хүний амь үрэгдсэн, хоригдлоо алдсан, сүүлдээ хууль сахиулагч нь хууль сахиулагчаа зодож гэмтээж байгаа байдлыг өөгшүүлсэн ШШГЕГ-ын Д.Загджавт яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ Ерөхий сайд аа!!!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641362
2 эможи

Зочин
2022-10-16 11:46
Бригадын генерал цол албан тушаалаар олгодог ч ажлын үзүүлэлт хамаагүй болсон юм уу! Хурандаа том цол шүү !
Зочин
2022-10-14 10:09
Загджав өмнө нь хурандаа цолтой байгаагүй ахлах дэслэгчээс хурандаа авсан хүн дээ дараа нь шууд генерал боллоо Энэ нөхөр шиг гэрлийн хурдаар цол авсан нь төрийн албанд бор зүрхээрээ олон жил зүтгэсэн хүмүүсийн дургуйг хүргэж байна Загджав НАХЯ-ны ЦДС-ийг 1986 онд төгссөн онгирооо нөхөр байсаныг л мэдэх юм даа даалгасан ажлыг олигтой хийж чадахгүй дандаа унагаж гай чирэх юм даа ШШГЕГ-н ажил бүүр унаж дууслаа одоо энэ нөхрөөс хурдан ажлаа авах л хэрэгтэй
Зочин
2022-10-13 21:34
Яахав идэж уусныг нь мэдэх болохоор даам гэж
Д.ЗАГДЖАВ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up