Ж.Батзанданг цагдан хорих шийдвэрийг ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ Ж.Батзанданг цагдан хорих шийдвэрийг ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Батзанданг цагдан хорих шийдвэрийг ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ

2022 оны 10 сарын 18

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Батзанданг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 232я дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан буюу мөрдөгчийг дарамталсан, сүрдүүлсэн, хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, мөн гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа үндэслэлээр 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. 

Энэхүү шүүгчийн захирамжийг яллагдагч Ж.Батзандангийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг Ерөнхий шүүгч 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641467
0 эможи

keyboard_arrow_up