П.Сайнзориг: ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгаж буй ХЗДХЯ-ны шалгалтын дүн энэ сарын 25-нд гарна П.Сайнзориг: ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгаж буй ХЗДХЯ-ны шалгалтын дүн энэ сарын 25-нд гарна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

П.Сайнзориг: ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгаж буй ХЗДХЯ-ны шалгалтын дүн энэ сарын 25-нд гарна

2022 оны 10 сарын 18

Arslan.mn

ШШГЕГ-ын дарга Д.Загджавын болсноос хойш тус газарт алдаа, зөрчил тасрахаа больсон. Тэр нь уртаас урт жагсаалт болчхоод байгаа талаар бид өмнө мэдээлж байсан.

Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар  "ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дарга  Д.Загджав холбоотой асуудлаар сахилгын болон эрүүгийн гэмт хэрэг зөрчилтэй холбоотой олон нийтийн мэдээллийг хэрэгслүүдээр гарсан болон албаны шугамаар ирсэн мэдээллүүдийг шалгах ажлын хэсэг гаргасан. Буруутай нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө." гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл ШШГЕГ-ын дарга Д.Загджавын хууль бус үйлдлийг шалгахаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргасан Ажлын хэсгийн шалгалт эхэлжээ.

Тэгвэл энэ талаар өнөөдөр шуурхай тус Ажлын хэсгийг ахалж буй  ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодруулахад "Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хууль дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан. Мөн ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой бүх үйлдлүүд болон  бичиг баримтуудыг шалгаж байна. Энэ талаар нэмэлт мэдээ, мэдээлэл өгөх бол Ажлын хэсэгт хандах боломжтой. Тус төлөвлөгөөт бус шалгалтын дүн энэ сарын 25-нд  гармагц Д.Загджавыг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шуурхай хэлэлцэнэ." гэв.

Холбоотой мэдээллийг энэ хэсгээс уншина уу.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
641482
3 эможи

Зочин
2022-10-18 22:27
Загджав контрабанд хийдэг нэгэн гэж л ярьдаг. Улс төрд явсаар олон жил боллоо. Одоо генерал болох санаатай. Одоо болно. Төрөөс холдуулсан нь дээр.
Зочин
2022-10-18 22:13
Энэ хүн чинь Хан-Уул дүүрэгт байсан Загджав мөн үү? Засаг дарга байхдаа бөөн хэл амны эзэн байсан биз дээ.
Зочин
2022-10-18 21:44
Ямар цолтой баагий бээ.. энэ цолыг яг ном журмын дагуу авсан уу
зочих
2022-10-18 12:14
60 нас хүрсэн Загджавыг тэтгэвэрт нь гаргаач ээ. Батгана суусан газар баастай Загджав явсан газар балагтай байна. Намын дүү нараа дарамтлаад сууж байдаг бузар хөгшин төгцөг, Авгай нь Гаальд дарга хийдэг, бөөн хүнд суртал авилгалын уурхай болсон хөгшин чавганц байдаг. Тэтгэвэртээ гардаггүй хөгшин чавганц 60 хүрчихээд сууж байна. Гэр бүлээрээ төр зайдалж, төрийн албыг шулж мөлжиж амьдарч байна. өвгөн эмгэн 2ыг тэтгэвэрт нь гаргаж дийлэхгүй байна уу
Д.Загджав

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up