ҮСХ: Монголд 100 мянган хүн тутмын 21 нь зам тээврийн ОСЛООР нас барж байна ҮСХ: Монголд 100 мянган хүн тутмын 21 нь зам тээврийн ОСЛООР нас барж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ҮСХ: Монголд 100 мянган хүн тутмын 21 нь зам тээврийн ОСЛООР нас барж байна

2022 оны 10 сарын 20

Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн хэмжээнд 100 мянган хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна. Харин Монгол Улсад 100 мянган хүн тутмын 21 нь энэ төрлийн ослоор нас барж байгаа нь бүс нутгийн хэмжээнд өндөр байгаа талаар Үндэсний Статистикийн Хороо танилцуулав.

2022 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 10129 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1382 нэгжээр буюу 15.8 хувиар өсөж, нийт ослын 8796 буюу 86.8 хувь нийслэлд, 1333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн бүртгэгдсэн ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 1087 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэнээс орон нутагт 157 хүн амь насаа алдаж, 416 хүн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад амиа алдсан хүний тоо 69 нэгжээр буюу 78.4 хувиар, гэмтсэн хүний тоо 125 нэгжээр буюу 43.0 хувиар тус тус өссөн байна.

Үүнээс хүүхэд өртсөн 123 зам тээврийн ослын улмаас 23 хүүхэд амь насаа алдаж, 127 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн харамсалтай тоон үзүүлэлттэй байна.

zam-1280x1086 Монголд 100 мянган хүн тутмын 21 нь зам тээврийн ослоор нас барж байна

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641568
0 эможи

keyboard_arrow_up