НДЕГ: Тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт НДС-аас 2 их наяд 501 тэрбум төгрөг олгожээ НДЕГ: Тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт НДС-аас 2 их наяд 501 тэрбум төгрөг олгожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НДЕГ: Тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт НДС-аас 2 их наяд 501 тэрбум төгрөг олгожээ

2022 оны 10 сарын 24

Arslan.mn

НДЕГ-аас Нийгмийн даатгалын сангийн 2022 оны 9 дүгээр сарын дүн мэдээг гаргажээ.

Нийгмийн даатгалын байгууллага 2022 оны есдүгээр сарын байдлаар 2.5 их наяд төгрөгийн орлогыг сандаа төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 105.4 хувиар биелүүлсэн байна.

Мөн нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн сарын байдлаар нийт 676.8 мянган хүний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт 2.5 их төгрөг олгосон байна.

Тухайлбал, 

  • тэтгэвэрт 2.1 их наяд
  • хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсний болон амаржсан эхийн тэтгэмж зэрэгт нийт 116 тэрбум, 
  • хиймэл эрхтэн, протезийн төлбөр болон сувиллын зардалд 1.7 тэрбум,
  • ажилгүй болсон даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжид 53 тэрбум төгрөг олгожээ. 

Ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоо өмнөх оноос 15.6 хувиар өсөж, тэтгэмжид зарцуулсан хөрөнгө 34.7 хувь нэмэгдсэн байгаа юм. 

Нийгмийн даатгалд 2022 оны 9 дүгээр сарын байдлаар 1.14 сая даатгуулагч хамрагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.5%-иар нэмэгдэв.

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн дундаж хэмжээ 552.6 мянган төгрөг байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
641690
1 эможи

НДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up