БХТ: “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын төлөвлөлт” барилгын норм, ДҮРЭМ БАТЛАГДЛАА
“Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын төлөвлөлт” /бнбд 31-24-22/ барилгын норм, дүрэм батлагдлаа.
Тус барилгын норм, дүрмийг өмчийн хэлбэрээс үл хамааран сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгыг шинээр барих, шинэчлэх, өргөтгөх зураг төсөл боловсруулахад хэрэглэнэ.
Энэхүү норм, дүрмээр цэцэрлэгийн барилга болон эдэлбэр газрыг инженерийн дэд бүтэцтэй уялдуулан төлөвлөх, эдэлбэр газрын тохижилт, ногоон байгууламж, эдэлбэр газрын төлөвлөлтийн бүсчлэл, барилгын галын аюулгүй байдал, барилгын эзлэхүүн төлөвлөлт, бүтээцийн шийдэл, өрөө тасалгааны дотор бичил уур амьсгал, инженерийн болон техникийн тоног төхөөрөмж, эрчим хүчний үр ашиг, ашиглалтын үеийн аюулгүй байдал зэрэг шаардлагуудыг тогтооно.
Мөн орон сууцны барилгад байрлах цэцэрлэгийг 2 талдаа цонхтой барилгын 2 хүртэлх давхарт байрлуулан төлөвлөх ба 4 хүртэл бүлэгтэй, нэг бүлэгт 15 хүүхэд байхаар тооцно. Ингэхдээ нэг хүүхдэд 4м2 талбай ногдохоор өрөөний нийт талбайн хэмжээг тооцно.