Ш.Адьшаа: Булганы боомтоор 400 мянган тонн нүүрс БҮРДҮҮЛЭЛТГҮЙ гарсан байна Ш.Адьшаа: Булганы боомтоор 400 мянган тонн нүүрс БҮРДҮҮЛЭЛТГҮЙ гарсан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Адьшаа: Булганы боомтоор 400 мянган тонн нүүрс БҮРДҮҮЛЭЛТГҮЙ гарсан байна

2022 оны 10 сарын 26

Arslan.mnУИХ-ын Хянан шалгах түр хорооны өчигдөр буюу /2022.10.26/-ны хуралдаанаар Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох тухай асуудлыг авч хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Хилийн боомтуудад хууль зөрчсөн томоохон луйврын гэмт үйлдэл бугшсан байгаа асуудлыг хөндсөн юм.

Түүний зүгээс "Хилийн боомтод луйврын чанартай олон зөрчил байгаа. Хуулийн байгууллагууд шалгаж байгаа ч үр дүнгийн тухай мэдээлэл хомс байна. Гашуунсухайт ХОЁР сая тонн нүүрс бүрдүүлэлтгүй гарсан асуудлыг бүгд мэдэж байгаа. Мөн Ховд аймгийн Булган боомтоор 400 мянган тонн нүүрс бүрдүүлэлтгүй гарсан хэргүүд гарсан байна.  Хятадын хэвлэлээр 2 сая 200 мянган тонн нүүрс гарсан тухай ярьж байна. Эдгээр асуудлыг шалгах шаардлага зайлшгүй байгаа" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641765
1 эможи

hehe
2022-10-26 13:54
uuruul sain medej baigaa daa
hurelsuh
2022-10-26 12:06
shalgaad asralttai ni hamt zailuulaach tegeed
keyboard_arrow_up