37 настай эмэгтэй лангуун дээрээс гар утас хулгайлан ЗУГТЖЭЭ
2022 оны 10 сарын 26
Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Лангуун дээрээс гар утсаа хулгайд алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 26 настай эмэгтэй Д-ын гар утсыг 37 настай эмэгтэй Б нь хулгайлан авч зугтсаныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч өөрийн өмчийн гар утас эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
641766
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: