Х.Нямбаатар: Гадаадын хөрөнгө оруулагчдыг залилсан, дээрэмдсэн, гүтгэсэн 57 хэргийг танилцуулж байна Х.Нямбаатар: Гадаадын хөрөнгө оруулагчдыг залилсан, дээрэмдсэн, гүтгэсэн 57 хэргийг танилцуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Гадаадын хөрөнгө оруулагчдыг залилсан, дээрэмдсэн, гүтгэсэн 57 хэргийг танилцуулж байна

2022 оны 10 сарын 28

Arslan.mn

Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонож дээрэмдэх үйл ажиллагаанд эрх мэдэл бүхий хүмүүс, хууль хүчний байгууллагынхан оролцож, хэргийг нуун дарагдуулж буйг нээлттэй зарлаж, олон нийтэд дэлгэхээ Хууль зүйн сайд өмнө мэдэгдсэн. Тэрбээр өнөөдөр /2022.10.28/ хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч байна.

Х.Нямбаатар “Бид авлигын индексийг бууруулахгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүйгээр эдийн засгаа тэлэх боломжгүй. Авилгын индексийг бууруулах  болон гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нь угтаа бол нэг л зүйл юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдтай холбоотой хэрэг нь хаагдсан,  шүүхийн шатанд яваа хэргүүдийг танилцуулна. Хууль зүй, дотоод хэргийн яам нь хуулиараа 16 төрлийн чиг үүрэг хэрэгжүүлдэг. Гэхдээ хэрэг мөрдөн шалгадаггүй. Гадаадын хөрөнгө оруулалтын эрх ашгийг хөндсөн хэргүүдийн талаар мэдээлэл ирүүлэхийг холбогдох газруудаас хүссэн. Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас таван хэрэг, Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас 50 гаруй хэргийн танилцуулга ирсэн. Харин прокурорын газраас ажиллагаанд байгаа хэргүүдийг ААН, иргэний нэрийг зарлахгүйгээр мэдээлэхээр тохиролцлоо. Одоо энэ хэргүүдийг нэг бүрчлэн танилцуулья” гэлээ. 

Сайд Х.Нямбаатар  гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн, залилсан, хилсээр гүтгэсэн, дээрэмдсэн 57 хэргийг танилцуулж байна. Үүнээс Авлигатай тэмцэх газарт долоо, Цагдаагийн байгууллагад 50 хэрэг байгаа ажээ.

Авлигатай тэмцэх газарт хамааралтай долоон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд гурав, хэрэгсэхгүй болгосон нэг, хаасан нэг, шүүхийн шатанд нэг, шүүхээр шийдэгдсэн нэг хэрэг байгаа юм.

Харин Цагдаагийн байгууллагад мөрдөн шалгах ажиллагаанд 12, хэрэгсэхгүй болгосон 14, хаасан 19, шүүхийн шатанд хоёр, шүүхээр шийдвэрлэсэн гурван хэрэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641853
0 эможи

Иргэн
2022-10-28 12:04
Тодорхой нэрсийг нь дурьдахгүй мэдээлэх нь утгагүйшдээ одоогийн төр засагт байгаа хүмүүс оролцсон болохоор ..гэсэн хардлага төрүүлж бна
keyboard_arrow_up