Х.Нямбаатар: Япон улсын иргэнтэй хамтарч ББСБ байгуулан ₮4.2 тэрбумыг залилсан монгол иргэнд зургаан жилийн хорих ял оноосон Х.Нямбаатар: Япон улсын иргэнтэй хамтарч ББСБ байгуулан ₮4.2 тэрбумыг залилсан монгол иргэнд зургаан жилийн хорих ял оноосон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Япон улсын иргэнтэй хамтарч ББСБ байгуулан ₮4.2 тэрбумыг залилсан монгол иргэнд зургаан жилийн хорих ял оноосон

2022 оны 10 сарын 28

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийн талаар прокурорын зөвшөөрлөөр нийтэд мэдээллээ.

Тэрбээр "АТГ-аас ирүүлсэн мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаанд 3, хэрэгсэхгүй болгосон 1, хэргийг нь хаасан 1, шүүхийн шатанд 1, шүүхээр шийдвэрлэгдсэн 1 хэрэг байна.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр 50 хэрэг бий. Үүнээс мөрдөн шалгах ажиллагаанд 12,  шүүхийн шатанд 2, шүүхээр шийдвэрлэгдсэн 3, хаасан 19, хэрэгсэхгүй болсон 14 хэрэг байна.

Хэргүүдийн зүйлчлэлийг авч үзвэл

  • залилах 37,
  • завших 6,
  • мөнгө угаах суурьтай 11,
  • дээрэмдэх 1,
  • хахууль өгөх, авах 3,
  • албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 3,
  • мансууруулах эм, бодисыг ашиглах хэрэг 5%-тай.

Гадаадын иргэн, хуулийн этгээдээс Монгол Улсад хөрөнгө оруулж хохирсон нийт 57 хэргийн 20-ыг нь хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг дэлгэрэнгүй өгч болно гэсэн учир овог, нэрийг бүтнээр нь хэлье. Япон улсын иргэн Такахама Кеничи нь их хэмжээний мөнгөө залилуулсан гэх хэрэг байгаа. Монгол Улсын иргэн О.Болд нь Япон улсын иргэн Такахаматай Монгол Улсад ББСБ байгуулан хамтран ажиллахаар тохиролцож, Ориентал капитал, Ориентал инвест гэдэг компанийг байгуулсан. Ингээд зохиомол  байдлыг бий болгон хуурамч данс, хуулга, санхүүгийн тайлан гарган япон улсын иргэнээс 4.2 тэрбум төгрөгийг залилсан.

Хэргийг нээсэн огноо нь 2018 он.

Хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангиар зүйлчлэгдэн яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр Болдод 6 жилийн хорих ял оногдуулсан. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
641855
1 эможи

keyboard_arrow_up