НЦУГ: Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр “Эрүүлжүүлэх,саатуулах төв“-д сургалт зохион байгууллаа НЦУГ: Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр “Эрүүлжүүлэх,саатуулах төв“-д сургалт зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НЦУГ: Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр “Эрүүлжүүлэх,саатуулах төв“-д сургалт зохион байгууллаа

2022 оны 10 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн Цагдаагийн удирдах газар “Тэгш хөгжил амьдралын чанар” НҮТББ-тай хамтран архидан согтуурснаас эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгмийн амьдралд учрах хор уршгийн талаарх иргэдийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх, согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, архинд донтсон хамааралтай болсон иргэдийг эрт илрүүлж, эмчлэх зорилгоор “Итгэл” төсөлд хамрагдсан иргэд, тэдний гэр бүл болон Эрүүлжүүлэх саатуулах төвд эрүүлжүүлэгдсэн иргэдэд сургалтыг зохион байгуулж байна.

Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвийн эмч, ахмад С.Ариунболд "Эрүүлжүүлэх, саатуулах төвд хоногт нийтдээ 60-80 хүн эрүүлжүүлэгддэг. Үүний 70-80% нь гэр бүлийн буюу ахуйн хүрээний архидалт, үүнээс үүдэн гэр бүлийн хүчирхийллээр үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил бүртгэгддэг.  Манайд ирж байгаа иргэдийн дийлэнх нь 25-45 насны хүмүүс байдаг бөгөөд  35-45 насныхан дунд ахуйн хүрээний архидалтын зөрчил их гарч байна. Тухайлбал, энэ оны эхний 10 дугаар сарын байдлаар 14,080 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны 10 сарын байдалтай харьцуулан үзэхэд  6%-ийн өссөн үзүүлэлт. 

Мөн саатуулах байранд энэ оны 10 дугаар сарын байдлаар 639 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 4%-иар өссөн байна.

Эрүүлжүүлэх, саатуулах төвөөс гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх тал дээр архинаас хамааралтай иргэдийг 7 хоногийн 5 дахь өдөр болгон сургалтад хамруулдаг. Сургалтаар дамжуулан архинаас хамааралтай гэр бүлийн хүчирхийлэл хэрхэн яаж үйлдэж байгаа, хор уршиг нь юу байна гэдэг дээр  ухуулга таниулах мэдээллийг өгч ажиллаж байна.

Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр биеэ авч явах чадваргүй болж, улмаар гудамж талбайд ухаангүй хэвтэх, эрүүл мэндээрээ хохирох, хүйтний улирал ирж байгаа учраас хөлдөх, осгох эрсдэл их гардаг.  Мөн цаашлаад амь насаа алдах ийм эрсдэлтэй байна. Мөн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр гэмт хэрэг зөрчилтэй холбогдох магадлал өндөр  байгаа тул архи согтууруулах ундаанаас татгалзахыг уриалж байна. " хэмээв.

Arslan.mn

Зөв дадал төв ТББ-ын тэргүүн Х.Уранчимэг: Сургалтаар дамжуулаад архины хорт зуршил ба амьдралын буруу дадал зуршлын талаар мэдлэг, мэдээлэл өглөө. "Итгэл" төсөл нь нийгэмдээ манлайлал үзүүлж хорт зуршлаасаа татгалзаж буй хүмүүсийг  ажлын байранд зуучлах,цаашлаад мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх зэрэг уялдаа холбоотой үр дүнтэй ажил болж байна. Тус төслийн хүрээнд 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр нэгдсэн сургалт зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой юм." гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641886
3 эможи

ИТГЭЛ ТӨСӨЛ
НЦУГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up