С.Ганбямба: Цэргийн алба хаах хугацаанд өөрчлөлт оруулах саналыг БОЛОВСРУУЛЖ байгаа С.Ганбямба: Цэргийн алба хаах хугацаанд өөрчлөлт оруулах саналыг БОЛОВСРУУЛЖ байгаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Ганбямба: Цэргийн алба хаах хугацаанд өөрчлөлт оруулах саналыг БОЛОВСРУУЛЖ байгаа

2022 оны 11 сарын 01

Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Монгол Улс энхийн бүтээн байгуулалтаар оролцсон ямар чиглэл байгаа вэ ?, Хувцас болон хүнсний бүтээгдэхүүний хэдэн хувийг өөрсдөөсөө хангадаг вэ?, Батлан хамгаалахын салбарынхан давхар суралцаж мэргэжил дээшлүүлэх боломж байдаг уу? хэмээн асуулт асуув.

Түүний асуултад Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад нэр дэвшигч С.Ганбямба “2019 оноос хойш зэвсэгт хүчний салбар улс орныг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудад идэвхтэй оролцож байгаа. 2020 онд Зэвсэгт хүчний хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх үүрэгт улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын ажилд бие бүрэлдэхүүнийг оролцуулсан.

Үүнээс хойш Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр зам, Дорнод аймаг дахь Халх гол сумын хотхоны бүтээн байгуулалтын ажил, Алтанширээ төмөр замын хүнд даацын автомашины замын асуудал, нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тус тус оролцсон.

2022 онд Зүүнбаян-Ханги чиглэлийн бүтээн байгуулалтын ажилд ажиллах үүрэг гүйцэтгэсэн. Нийт төмөр замын дөрөвний нэг буюу 25 хувийн доод бүтцийн ажил, 35 километрийн дээд бүтцийн ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.

Засгийн газрын шийдвэрийн дагуу Богдхаан төмөр замын төслийн ажилд оролцож байна.

Цаашдаа улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний барилга инженерийн цэргийн бие бүрэлдэхүүнийг оролцуулна гэсэн бодолтой байгаа.

Сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчний хүнс, хувцасны асуудал хүнд нөхцөл байдалтай байна.

Батлан хамгаалах яамны харьяа Бөртэ төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 хувь зэвсэгт хүчний хувцасны асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Зэвсэгт хүчний нэгтгэлийн анги бүр төмс хүнсний ногоог тариалж өөрсдийн хүнсний хэрэгцээгээ хангаж байна.

Цэргүүд хугацаат цэргийн алба хааж, иргэний нийгэмд шилжсэнийхээ дараагаар өөрийн мэргэжил, ажилтай байх бодлогын хүрээнд жил бүр 150 залуусыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс чадамжийн гэрчилгээ бүхий мэргэжил олгох сургалтыг хамтран зохион байгуулж ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
641999
4 эможи

keyboard_arrow_up