ҮЙЛ ЯВДАЛ: ЦЕГ, Монгол банк хамтран цахим залилангийн талаар мэдээлнэ
Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр болох үйл явдлын тойм:
09.30 цагт: Улсын II төв эмнэлэгт чихрийн шижинтэй тэмцэх Дэлхийн өдрийг тохиолдуулан "Эрүүл мэндийн боловсрол-ирээдүйн эрсдлээс сэргийлнэ” уриан дор иргэдэд зориулсан өдөрлөгтэй.
-УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
11.00 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны байранд “Хөдөлмөрийн бирж”-ийн нээлт болно. Ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг ажлын байраар хангах, ажилд зуучлах сургагч багш ажиллах талаар мэдээлнэ. Утас: 9900-3469.
11.00 цагт: Монголбанканд цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ, Монголбанк, Монголын Банкны холбооноос хамтарсан хэвлэлийн бага хурал зарлажээ.
-Монгол-Польшин соёлын хамтын ажиллагааны хүрээнд Польшийн кино өдрүүд эхэлнэ.