ЦЕГ: Цахим залиланд 35-аас дээш насныхан, фэйсбүүк хаягаа алдах байдлаар илүү өртөж байна ЦЕГ: Цахим залиланд 35-аас дээш насныхан, фэйсбүүк хаягаа алдах байдлаар илүү өртөж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Цахим залиланд 35-аас дээш насныхан, фэйсбүүк хаягаа алдах байдлаар илүү өртөж байна

2022 оны 11 сарын 14

Arslan.mn

ЦЕГ, Монголбанк, Монголын Банкны холбооноос хамтран цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын цагдаагийн хошууч н.Билгүүдэй "2022 онд 31 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн 10 мянга нь зөвхөн залилах гэмт хэрэг байна. 2021 онтой харьцуулахад энэ нь өссөн бөгөөд 88.2 хувийг зөвхөн цахим залилан эзэлж байна. Нийт 810 тэрбум төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 710 тэрбум төгрөгийг нь нөхөн төлүүлсэн.

Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэгт хохирсон иргэдийг судалж үзэхэд санхүү, цахим хэрэглээний мэдлэг сул, гэнэн, итгэмтгий байдлаас болж, гэмт этгээдэд мөнгө шилжүүлж, хохирсон байх бөгөөд ихэвчлэн 35-аас дээш насны иргэд байна.  Мөн залилагч этгээд хохирогчийн гар утасны дугаарт фэйсбүүкийн нэг удаагийн нэвтрэх код авах хүсэлтийг илгээн хуурч мэхлэн аваад түүний өмнөөс фэйсбүүкийн найз, танил хүмүүст мөнгө гуйх, зээлэх зурвасуудыг илгээж, мөнгө шилжүүлэн авч бусдыг хохироодог." гэв.

Иймд дээрх байгууллагуудаас хамтран "Unsend" буюу "Бүү шилжүүл" хэмээх аяныг 14 хоногийн хугацаанд явуулахаар болжээ.

Цахим залиланд өртсөн иргэдийн ихэнх нь фэйсбүүк хаягаа алдсантай холбоотой аж. Цахим хаягийн нууц үг бол таны гэрийн түлхүүр гэсэн үг. Гэрийн түлхүүрээ хэн дуртайд нь өгч болохгүйтэй адил хариуцлагатай байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642334
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up