Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт лифтэнд байсан шүүгчдийн гомдлыг хэлэлцэж байна Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт лифтэнд байсан шүүгчдийн гомдлыг хэлэлцэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт лифтэнд байсан шүүгчдийн гомдлыг хэлэлцэж байна

2022 оны 11 сарын 14

Arslan.mn

Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт байсан лифтэнд ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх гурван шүүгчийн гомдлыг өнөөдөр /2022.11.14/Улсын дээд шүүхээр хэлэлцэж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын сахилгын хэргийг Дээд шүүхээр хэлэлцэж байгаа юм.

Учир нь өнгөрсөн аравдугаар сарын 17-ны өдөр болсон шүүх хуралдаанд Д.Отгонбаатарын өмгөөлөгч Д.Батсүх Шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.1.1, 115.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандсан тул эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд дээрх гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл байгаа эсэхийг тодруулахын тулд Үндсэн хуулийн цэцээс холбогдох мэдээлэл авах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642339
1 эможи

keyboard_arrow_up