ДЭЭД ШҮҮХ: Б.Баасанцогттой лифтэнд хамт байсан шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг ажлаас ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР гаргалаа ДЭЭД ШҮҮХ: Б.Баасанцогттой лифтэнд хамт байсан шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг ажлаас ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР гаргалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДЭЭД ШҮҮХ: Б.Баасанцогттой лифтэнд хамт байсан шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг ажлаас ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР гаргалаа

2022 оны 11 сарын 14

Arslan.mn

Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох хэргийг сахилгын хэргийн оролцогчид болон өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр  /2022.11.14/  хянан хэлэлцлээ.

Хэргийн оролцогч нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлийн хүрээнд хянахад, хэргийн оролцогчид сахилгын хорооны хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүйгээс хуралдаанд зохих ёсоор оролцож чадаагүй, мөн хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй. 

Иймд шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах, З.Болдбаатарт зургаан сарын хугацаанд цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642343
5 эможи

Монгол
2022-11-16 18:40
Ийм хүмүүс яаж үнэн худлыг дэнслэх юм бэ.яасан ичдэггүй хүмүүс вэ
Иргэн
2022-11-16 11:56
Юун цалингийн 30.н хувь бэ шууд ажилаас нь халаач ийм дампуу гар хүний амьдрал дэнслэх үү хот тохижуулахад албадан ажиллуул арчаагүй шаарыг
Зочин
2022-11-16 10:20
Зарим юмыг ойлгодоггүй ээ. Хүмүүс нийлж уулзаад наргиж цэнгэж болдоггүй юм уу
Зочин
2022-11-15 22:20
Цалингийн 30 хувьдуулаад энэ шүүгчийг ёс зүйтэй хүн болж засарна гэж үзэж бгаа юм бхдаа ккк. Шал дампуу юм.
Зочин
2022-11-15 07:27
Хөгшин азрага жороо сурах л болждээ
t
2022-11-14 21:48
хараал идсэн баасанцогтыг дагаад 3 хүн ажилгүй боллоо доо
gal
2022-11-14 21:47
Sainiig dagawal sarni gerel muug dagawal mogoin hor
Ханд
2022-11-14 16:56
Ардын зүйр үгийг бодож явсан өол ийм юманд орооцолдохгүй бсан байх
keyboard_arrow_up