“Нууц” хүү, “Хуурамч богд”-ын түүх буюу үндэсний аюулгүй байдлын эсрэг ГЭМТ ХЭРЭГ “Нууц” хүү, “Хуурамч богд”-ын түүх буюу үндэсний аюулгүй байдлын эсрэг ГЭМТ ХЭРЭГ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Нууц” хүү, “Хуурамч богд”-ын түүх буюу үндэсний аюулгүй байдлын эсрэг ГЭМТ ХЭРЭГ

2022 оны 11 сарын 18

Arslan.mn

Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба, Номун Хан Д.Чойжамцыг буддын шашны үйл ажиллагаа явуулдаг бусад сүм хийдүүдийн тэргүүн хамба нар ажлаа өгөхийг шаардаж эхэлсэн тухай мэдээлэл гарсан.

Энэ ажлыг Шар ордон буюу “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж толгойлж буй гэгддэг. Улмаар З.Санждорж нь энэ ажилдаа өөрийн “нууц” хүүг оролцуулж, Төв ганданд оруулан Д.Чойжамц хамбад шавь оруулаад байгаа аж.

Харин үүнийг Д.Чойжамц хамба мэдээгүйгээр барахгүй, өөрийг нь унагахаар зүтгэж буй З.Санждоржийн хүүг шавиа хэмээн үзэж, бүр шагнаж урамшуулсаар иржээ. “Нууц” хүү, “Хуурамч богд”-ын түүхээс цухас дурдвал: Одоогоос арав гаруй жилийн өмнө З.Санждорж гэр бүлээс гадуур харилцаа тогтоож, С гэх эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэжээ.

Энэ харилцаа нь улам гүнзгийрч С бие давхар болсноор З.Санждорж нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа зүгт бэр гуйлганд явж, хадамлажээ. С-ийн эцэг эх нь өндөр настай хүмүүс байсан бөгөөд дагуулж очсон нөхрөө гэр бүлтэй хүн гэдгийг ор тас нуужээ. Ийнхүү явсаар тэдний хүү төрсөн байна. Хүү төрмөгц З.Санждорж шинэ эхнэр хүүхдээ офицерт түрээсийн орон сууцанд оруулж, хоёр гэрийн дунд амьдарч ирсэн аж.

Энэ үед аравдугаар богдыг тодруулах асуудал хүчтэй яригдаж эхэлсэн бөгөөд Хятад улс аравдугаар богдыг тодруулах сонирхолгүй байгаа учраас З.Санждоржийг сонгож, энэ ажлыг саармагжуулах “даалгавар” өгсөн гэгддэг. Харин З.Санждорж, өөрийн “нууц” хүүг Төв ганданд оруулж богдын дүрд сойж “азаа” үзэхээр шийджээ. Ингээд тэрбээр хүүгийнхээ ээж С-ийн нэрийг солиулж, О болгон өөрчлүүлж улсын бүртгэлд оруулсан байдаг. Түүний дараа хүүгээ Төв ганданд шавь оруулсан байна. Ингээд хүүгээ аравдугаар богд хэмээн хуурамчаар тодруулахаар бэлтгэж, бүр гэгээнтний сандал суудлыг хүртэл бэлдсэн гэдэг эх сурвалжийн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, тэрбээр хуурамч богдын асуудлыг гаргаж ирснээр олон нийт, бурхны шашинтнуудын дунд аравдугаар богд монголд хэрэгтэй, хэрэггүй гэх маргаан үүсгэснээр жинхэнэ богд тодруулах үйл явцыг амжилттай зогсоож чадсан түүхтэй юм.

Харин түүний энэ үйлдлийг хуулийн хүрээнд авч үзвэл бүхэл бүтэн үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг. Бүр зохион байгуулалттайгаар хийгдсэн онц ноцтой гэмт хэргийн сэжүүр ийнхүү гарч ирж байгаа тул энэ асуудалд хуулийнхан анхаарал хандуулж, шалгах зайлшгүй шаардлага үүсээд байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
642476
6 эможи

Зочин
2023-06-14 20:29
Бид бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй хэнд ч Пад байхгүй.Гэвчиг Одоо Энэ хүн өнгөрсөн он жилүүдээс тасралтгүй зогсолтгүй Ганданг болон Дээрхийн Гэгээг Хичээнгүй Зүтгэлт Хамба,Номун Хан болон Зүүн Хүрээний төв Хийд болх Бурхан шашины төв сүм хийдүүдийн Хамба нарыг хооронд нь түнжэн хагаралдуулах Хуурамч мэдээ Сошиалд цацах зэрэг ухуулан сэнхрүүлэх ажилгааг итэвхтэй явуулж ирсэн гадны туршуул гэдэг нь нэгэнт нотлогдчихсон
Зочин
2022-11-18 16:59
Энэ ламын нэр дан муухайд гарч байх юм. Төв гандангаас бурхан хулгайлсан гэгддэг одоо бүүр нууц хүүгээ Богдоор тодруулах гэж байжээ. Дамбадаржаалин хийдийг хувьдаа авахаар бөөн юм болоод хүргэнээрээ газрын гэрчилгээ гаргуулсан байсан гэж зурагтаар гараад байсан даа. Шунал нь гүйцэгддэггүй яасан ханаж цадахаа байсан бирд вэ.
зочин
2022-11-18 14:10
өнөөдрийн монголын шашны байр байдал ямар байна вэ гэвэл уламжлалт бурхны шашин ,бөө мөргөл хоёрыг зөвхөн олз олох хэрэгсэл болгож утга учрыг нь алдагдуулж байгаа . 70 жилийн коммунизмын дараа үндсэн шашин нь ийм арчаагүй хүмүүсийн гарт байхад хөрөнгө чинээтэй гадны элдэв шаашин чөлөөтэй нэвтрэн орж ирж монгол хүн шашнаар ялгагдах гай угтаж байгаа . энэ хоёр лам хоёуулаа шашны байгууллагаас зайлах хэрэгтэй .
Зочин
2022-11-18 13:40
Завтай ч гэмээр юм уу завхай ч гэмээр юм уу хүмүүс байх юмаа нээрээ.
Зочин
2022-11-18 12:04
Адгийн шаар
Зочин
2022-11-18 11:57
Санждоржийн эсрэг хийж буй бухаа болон гүтгэлэг
ИРГЭН
2022-11-18 11:47
ЦӨВҮҮН ЦАГИЙН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОЖ БУЙ НҮГЭЛТЭН ГЭДЭГ
Зочин
2022-11-18 10:52
unen l helj ofitsert bdag ch geh shig yag l avch dee lamtniig
keyboard_arrow_up