Ирэх онд малын вакцинд ₮41 тэрбумыг зарцуулна
2022 оны 11 сарын 22
Манай улс дөрвөн жилийн хугацаанд малын вакцинд 145 тэрбум төгрөгийг зориулжээ.
Ирэх онд малын вакцинд 41 тэрбум төгрөгийг зарцуулна хэмээн салбарын сайд мэдэгдлээ.
Түүнчлэн малын вакцины хүрэлцээ хангамж, санхүүжилтэд ямар ч асуудал гарахгүй гэв. Өнөөдрийн байдлаар малын шүлхий өвчний 6.5 сая тун вакцины нөөцтэй байгаа аж.
Улс орнуудад мах экспортлоход 100%-ийн баталгаатай эрүүл махыг стандарт болгодог. БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан махыг экспортолдог.
Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн зургаан сум, зүүн талдаа Халхгол сумыг малын эрүүл бүс болгоно гэдгийг сайд Х.Болорчулуун мэдээлэв. Ингэснээр олон улсад баталгаатай махыг үнэ цэнтэй гаргах боломж бүрдэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
642592
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: