ҮСХ: Гурилын үнэ долоо хоногт килограмм тутамдаа 60 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ
2022 оны 11 сарын 23
Үндэсний Статистикийн Хорооноос зарим гол нэрийн барааны дундаж үнийг долоо хоног тутамд танилцуулдаг.
Тус мэдээллээс үзэхэд өмнөх долоо хоногтой харьцуулахад бөөрөнхий сонгинын үнэ хамгийн их буюу 4.2 хувиар нэмэгдэв. Мөн нэгдүгээр гурилын үнэ өнгөрсөн долоо хоногт 2,001-ээс 3 хувиар өсөж, 2,061 төгрөг болжээ. Харин үхрийн ястай махны үнэ 1.3 хувиар буурч, дундаж үнэ нь 13,019 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Бусад төрлийн буюу элсэн чихэр, сүү, талхины үнэ хэвэндээ байгаа бол өндөгний үнэ 2.1 хувь нэмэгдсэнээр 508 төгрөг болжээ.
№ | Барааны нэр | 2022 он | |||
X сарын дундаж | XI - 14 | XI - 21 | |||
1 | "Алтан тариа" гурил | дээдийн дээд, савласан, кг | 3,073 | 3,409 | 3,409 |
дээд, савласан, кг | 2,236 | 2,435 | 2,453 | ||
I зэрэг, савласан, кг | 1,879 | 2,001 | 2,061 | ||
2-р зэрэг, савласан, кг | 1,396 | 1,432 | 1,432 | ||
2 | Талх | "Атар", 600 гр | 2,055 | 2,145 | 2,145 |
"Зууван чех", 600 гр | 2,404 | 2,462 | 2,462 | ||
Хар талх, 300 гр | 1,748 | 1,790 | 1,790 | ||
3 | Цагаан будаа, кг | 4,646 | 4,646 | 4,646 | |
4 | Хонины мах, ястай, кг | 10,238 | 9,754 | 9,687 | |
5 | Үхрийн мах, ястай, кг | 13,562 | 13,186 | 13,019 | |
6 | Үхрийн мах, цул, кг | 15,640 | 15,391 | 15,348 | |
7 | Адууны мах, ястай, кг | 9,686 | 9,352 | 9,352 | |
8 | Ямааны мах, ястай, кг | 8,315 | 7,820 | 7,820 | |
9 | Сүү | задгай, л | 2,500 | 2,500 | 2,500 |
"Элекстер", 0.5 л | 1,892 | 2,060 | 2,060 | ||
"Шинэ Сүү", л | 3,774 | 3,982 | 3,982 | ||
10 | Тараг, савласан, 900 гр, "Цөцгийтэй" | 3,544 | 3,679 | 3,679 | |
11 | Цөцгийн тос, 200 гр | 7,451 | 7,451 | 7,451 | |
12 | Ургамлын тос, л | 9,150 | 9,031 | 8,900 | |
13 | Элсэн чихэр, кг | 3,759 | 3,759 | 3,759 | |
14 | Ногоон цай, савласан, 90 г | 3,806 | 3,804 | 3,804 | |
15 | Өндөг, ш | 481 | 497 | 508 | |
16 | Алим, "Фүжи" сортын, кг | 6,767 | 6,545 | 6,545 | |
17 | Төмс, кг | 1,336 | 1,481 | 1,503 | |
18 | Лууван, кг | 2,148 | 2,329 | 2,329 | |
19 | Байцаа, кг | 1,812 | 1,892 | 1,925 | |
20 | Хүрэн манжин, кг | 2,819 | 2,950 | 2,950 | |
21 | Сонгино, кг | 2,734 | 2,783 | 2,901 | |
22 | Шатахуун | Аи-80 автобензин, л | 2,351 | 2,347 | 2,347 |
Аи-92 автобензин, л | 2,390 | 2,390 | 2,390 | ||
Дизелийн түлш, л | 3,615 | 3,760 | 3,760 |
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
642615
0 эможи
Зочин
2022-11-23 10:08
улаан буудайг өнгөрсөн онд 550.0 төгрөгөөр борлуулсан бол энэ жил 880.0 төгрөгөөр борлуулжээ. ингээд тооцоод үзэхэд гурилын үнийн өсөлт арай юу. ШӨТХГ шалгаач ээ, будаа борлуулсан компаниудын борлуулалтыг судлахад л гараад ирнэ дээ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: