Б.Мөнхбаатар: Одоо Улаанбаатарт олгох газар ч ҮЛДЭЭГҮЙ Б.Мөнхбаатар: Одоо Улаанбаатарт олгох газар ч ҮЛДЭЭГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Мөнхбаатар: Одоо Улаанбаатарт олгох газар ч ҮЛДЭЭГҮЙ

2022 оны 11 сарын 25

Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Төрийн өмчит байгууллагын хичнээн га газрыг хууль зөрчин бусдад шилжүүлсэн талаар судалгаа байна уу. Сургууль, эмнэлгийн газрыг булааж авах асуудал хэрээс хэтэрлээ. Тус хуулийн төсөлд энэ асуудлыг хориглох талаар хэрхэн тусгасан бэ?

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Бидний хийсэн судалгаагаар төрийн өмчид сургууль, цэцэрлэг, төрийн өмчийн байгууллагаас газрыг шилжүүлэх байдлаар 106 газрыг шилжүүлсэн билээ. Сургууль, цэцэрлэгийн газраас тухайн захирлын зөвшөөрөлтэйгөөр газрын албанд хандаж газрыг гаргасан тохиолдол өнгөрсөн хугацаанд гарсан. Одоо өргөн барьсан хуульд энэ асуудлуудыг хориглосон. Өөрөөр хэлбэл боловсролын газрын газруудыг нэгдсэн кадастрт оруулсан бөгөөд шилжүүлэхийг хориглосон. Төрийн өмчит компаниудын газрын бүртгэлжүүлж, кадастрт оруулна. Ингэснээр өөр аж ахуйн нэгж, иргэнд газраа шилжүүлэхийг хориглоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642704
0 эможи

keyboard_arrow_up