ЦЕГ: Жагсаалын үеэр дөрвөн хүн бэртэж, архидан, согтуурсан иргэд жагсаалын агуулгыг өөрчлөх үйлдэл гаргаж байна ЦЕГ: Жагсаалын үеэр дөрвөн хүн бэртэж, архидан, согтуурсан иргэд жагсаалын агуулгыг өөрчлөх үйлдэл гаргаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Жагсаалын үеэр дөрвөн хүн бэртэж, архидан, согтуурсан иргэд жагсаалын агуулгыг өөрчлөх үйлдэл гаргаж байна

2022 оны 12 сарын 05

Arslan.mn

Сүхбаатарын талбайд жагсаал үргэлжилж байна. Жагсаалтай холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газраар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал "Сүхбаатарын талбайд өрнөж буй жагсаал цуглаан 12 дугаар сарын 4-ны өдрөөс өнөөдрийн хүртэл үргэлжилж байна. Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулинд жагсаал зохион байгуулахдаа зорилго агуулгаа танилцуулж бүртгүүлсэн байх шаардлагатайг тусгасан байдаг. Гэвч энэ жагсаал цуглаан бүртгэлгүйгээр зохион байгуулагдаж байгаа. Гэсэн ч цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд хүндэтгэлтэй хандаж байгаа.  

Харамсалтай нь, нийгмийн дэг журмыг бүлэглэн зөрчих, архидан согтуурах, жагсаал цулааныг далимжуулан нийтийн хамарсан эмх замбараагүй байдал ажиглагдаж байна. Мөн бага насны хүүхдийг уруу татах, төрийн эрхийг хууль бусаар ашиглах зэрэг зөрчил харагдаж байна. Жагсаалын үеэр гацуур мод шатаасан иргэн мансуурсан байсан. Дөрвөн иргэн олны дунд дарагдаж хөнгөн байдлаар гэмтсэн. 

Архидан согтуурах, жагсаалын агуулга зорилгыг өөрчлөх үйлдлүүд гарч байна. Тухайлбал жагсаал, цуглаан далимдуулж "Нүүрсний хулгай" гэх тодотголтой хэрэгтэй холбоотойгоор "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн өмнөх удирдлагууд өөрсдийн ажилчдаа жагсаал, цуглаанд уриалсан. 

Хэрэгт холбогдсон хүмүүс өдөөн турхирах, төрийн тусгай хамгаалалт бүхий объект руу халдах, гудамж замын хөдөлгөөнийг бүслэн хаах, бусдын зорчих эрхийг хязгаарлах, аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл байдал жагсаалыг өөр тийш нь хүндрүүлэх хандлагатай байна.

Иймд хууль иргэн бүрд нэгэн адил үйлчлэхийг анхааруулж, хууль бус үйлдлийг таслан зогсоох болно. Бага насны хүүхэд болон залуучуудад анхаарал хандуулж, жагсаалд оролцуулахгүй байхыг сануулж байна." гэв. 

Мөн тэрбээр жагсагчдаас нэг ч хүнийг баривчилж, хориогүй гэдгийг онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643024
0 эможи

Michelle
2022-12-06 11:09
жагсаал хийсний хэрэглэх бхгүйшт, NO ЖАГСААЛ Бид биеээ засаад бас өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй / Oirin 10 jild bolobshrol ezemshih hergtei/ High education so important
keyboard_arrow_up