Ж.Ганбат: Тагнуулын байгууллагаас нүүрсний оффтейк гэрээг ил болгохыг ЗӨВШӨӨРСӨН
Засгийн газрын хуралдаанаар нүүрсний оффтейк гэрээг ил болгох асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр ““Эрдэнэс Тавантолгой” компани дээр оффтейк гэрээг ил болгох асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллаад, арваннэгдүгээр сарын 14-нд Тагнуулын ерөнхий газарт хүсэлтээ хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу Тагнуулын ерөнхий газраас арваннэгдүгээр сарын 22-нд “Оффтейк гэрээг ил болгоход хуулийн хүрээнд асуудалгүй. Засгийн газарт асуудлаа тавь гэсний дагуу арваннэгдүгээр сарын 23-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гэрээг ил болгох хүсэлт хүргүүлсэн.Нийт есөн гэрээг ил болгоё гэдэг асуудал тавьсныг Тагнуулын ерөнхий газар зөвшөөрсөн. Гэрээний нөгөө тал зөвшөөрөх юм бол эдгээр гэрээ ил болно.Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас оффтейк гэрээг ил болгохыг дэмжсэн. Гэхдээ нэг нөхцөлтэй. Гэрээний нөгөө тал болох Хятадын хөрөнгө оруулалттай компаниудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр оффтейк гэрээг ил болгох асуудал үүссэн. Гадаад харилцааны яамаар дамжуулан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалт, тээвэрлэлтийг ил тод болгосон. Хятадын талаас “манай талын хүсэлтийг харгалзаж үзээч” гэсэн асуудлыг тавьж байна" гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
|