ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг орон нутгийн өмчит “Тавантолгой“ ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчөөр ТОМИЛЛОО
2022 оны 12 сарын 09
Засгийн газрын энэ сарын 07-ны өдрийн ээлжит /2022.12.07/ хуралдаанаар орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн 51 хувьд ШАЛГАЛТ хийх шийдвэрийг гаргасан.
Уг ажлын хүрээнд орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн 51 хувьд бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэрийг өнөөдрийн /2022.12.09/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргажээ.
Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон байна. Тэрбээр тус компанид хэрэгжсэн есөн төсөлтэй холбоотой гэрээг ил болгож АТГ-т шилжүүлэх үүрэг хүлээж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
643196
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: