С.Шаарийбуу:  Алуурчид эхлээд бид туслах гэж мөнгөөр тохирч гүйцэтгэсэн гэж мэдүүлдэг байв. 2018 оноос байдал өөрөөр эргэсэн С.Шаарийбуу: Алуурчид эхлээд бид туслах гэж мөнгөөр тохирч гүйцэтгэсэн гэж мэдүүлдэг байв. 2018 оноос байдал өөрөөр эргэсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.Шаарийбуу: Алуурчид эхлээд бид туслах гэж мөнгөөр тохирч гүйцэтгэсэн гэж мэдүүлдэг байв. 2018 оноос байдал өөрөөр эргэсэн

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

Малайз улсад амь үрэгдсэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, өмгөөлөгч Б.Баяр нар Малайз улсын анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

Энэ сарын 16-нд болсон цахим шүүх хурлаар түүний гэр бүлд 5 сая ринггит буюу 1.53 сая сингапур долларын /1.13 сая ам.доллар/ нөхөн төлбөр олгохыг тус улсын Дээд шүүхээс шийдвэрлэсэн юм.

Иргэн С.Шаарийбуу " Миний гэнэхэн охин тэр үеийн залуустай адилхан амьдрах гэж мэддэг, чаддаг юмаараа зүтгэж явсан. Би охиноо их санадаг. Санахгүй байхын арга байхгүй. Өнөөдөр би түүнийгээ дурсаж нэг минут хүндэтгэл үзүүлье.

Энэ хэрэг үйлдэл дээрээ баригдаж, хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006-2018 он хүртэл 12 жилийн хугацаанд эрүүгийн хэргийг шийдэх гэж бүтэлгүй талдаа явж ирсэн. Боломж ч ховор байв. Хэргийг үйлдсэн офицерууд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага ажилласан боловч үр дүнд хүрээгүй ирсэн.

Яах гэж энэ үйлдлийг хийсэн бэ гэхээр тэд нэг л зүйлийг хэлдэг байсан. "Багиндад туслах гэж, түүнээс мөнгө авсан" гэх зүйлийг л 12 жилийн турш ярьж ирсэн. Гэтэл 2018 оноос байдал өөрөөр эргэсэн. Тэд Малайзын төрийн мэдэл бүхий, бүгдийг мэддэг тэр хүний тушаалаар үүрэг биелүүлсэн гэж хэлдэг болсон. Ингэж нөхцөл байдлыг өөрчлөх гэж ярьцгааж эхэлсэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
10
haha an post
3
wow an post
4
yay an post
2
sad an post
15
ouch an post
8
confuse an post
5
angry an post
6
643497
93 эможи

зочин
2022-12-20 23:32
ийм сайхан мэдлэгтэй мундаг аавд нь сайн сайхныг хүсье.гайхалтай бахархаж байна таниар
Бахархаж байна таниар
2022-12-20 13:15
Үрийнхээ төлөө шантарашгүй явсан ААВ хүн. Жинхэнэ монгол эр. Бахархаж байна таниар
Би
2022-12-20 05:57
Намайг анх гадаадад сургуулиа төгсөөд ирэх замд тааралдсан нэг ахимаг насны ах “аав нь гэж охиныхоо хэргээр шоу хийсэн хүн” гэж ярьж байсан, тэр ах өөрөө нээх ч тохитой томоотой хүн байгаагүй болохоор хэлсэн үгэнд нь итгээгүй. Дараа наг чатаар Малайз эрэгтэй хүнтэй танилцаж чатлаж (би Монголд ирээд найзгүй байсан, гадны нэг чат руу л орж олон орнб хүмүүстэй чаталдаг байв) билээ. Тэр Малайз эр надад энэ хэргийн тухай хэлж, “их харамсалтай санагддаг, бас улсынх нь ерөнхий сайд холбогдсон болохоор их ичгэвэртэй байдаг” гэж ярьсан. Тэгээд энэ тухай мэдэж авч билээ. Хэдий тэр хүн сайн маягын хүн байсан ч сэтгэлд шууд сэв суугаад Малайз хүнтэй харилцах дургүй болдог юм билээ. Хөөрхий үр хүүхдүүдтэй эх хүн яаж ийгээд тэдэндээ гэгээтэй гэрэлтэй амьдрал үзүүлэе л гэж бор зүрхээрээ явсан биз. Эцэст нь ингэж цэг тавигдсанд баярлах гэхэд хэцүү, болж дээ л гэж бодогдож байна. Тэр нөгөө хэрэгтэнг нв Австрали улсад нь алуурчин гэдгийг нь мэдүүдээд байх суух газаргүй болгочихмоор. Эрхбиш тэндээ цагдаагийн хараанд байдаг байгаа гэж найдаж байна.
Зочин
2022-12-19 22:23
Jiriin bolov ch Egel Aaviin Sarvaih uriinhee tuluu Uigagui tuushtai Temtssen Taniaar baharhaj Urt udaan Eruul enh tunh yavah boltugai
Зочин
2022-12-19 22:14
Mongol zangaragtai chinhuu tesvertei tevcheertei AAV
Зочин
2022-12-19 21:58
оршуулагч хийж чадаагүй гэхийн хэцүү юм аа. бие махбодиос нь юу ч үлдээгүй юм байхдаа. бие нь байхгүй юм чинь юуг нь ч оршуулах вэ дээ
Зочин
2022-12-19 21:58
Монгол улсын засгийн газар иргэнийхээ төлөө явсан уу?
Зочин
2022-12-19 18:52
Сэтгэл эмтрэм түүх мундаг гэхээс өөр юу гэхэв
Зочин
2022-12-19 18:36
Үнэн байдаг л юм байна.Монголын мөнгөтэй алуурчид нэг л өдөр ингээд хийсэн хар үйл нь илрэнэ гэдэгт итгэл төрж байна.Үнэн ялсанд танд баяр хүргэе
zochin
2022-12-19 17:56
daichin temtsegch mundag aav, uneheer baharhaj bn
Зочин
2022-12-19 17:41
Hairtai saihan ohinoo aldsan aav Uneng olohiin tuluu uneheer l baharhmaar hairlamaar zutgeseen. Uneheer ch chadlaa. Iim chadvartai medlegtei aavtai baisan ohin aztai . Burhan buhniig harj uneng olloo. Mungu bol yu ch bish ene aavd . Baharhaj bn
Зочин
2022-12-19 17:05
Үнэн зүйл хэзээд ялна дийлнэ
Зочин
2022-12-19 14:48
Буруу гаруудад Орчуулагч хийгээд амь насаа алдцымуу
сонсогч
2022-12-19 12:51
Энэ хүний охиноо алдсан, үнэний төлөө явсан энэ олон жилийн үйл явдал бол Монгол эцгийн хайр, тэсвэр байлаа. Үнэн ялсанд баяр хүргэе. Танд эрүүл энхийг хүсье.
keyboard_arrow_up