Нүүрсний хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдээд буй Ц.Анандбазар гишүүний “Сод Монгол Групп“ ЭТТ-той 2.7 тэрбумын гэрээ байгуулжээ Нүүрсний хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдээд буй Ц.Анандбазар гишүүний “Сод Монгол Групп“ ЭТТ-той 2.7 тэрбумын гэрээ байгуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нүүрсний хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдээд буй Ц.Анандбазар гишүүний “Сод Монгол Групп“ ЭТТ-той 2.7 тэрбумын гэрээ байгуулжээ

2022 оны 12 сарын 20

АТГ-аас энэ сарын 13-ны өдөр /2022.12.13/ нүүрсний гэх хэрэгт холбогдсон нэр бүхий УИХ-ын хэдэн гишүүдийн нэрийг зарласан бөгөөд үүнтэй холбоотойгоор Ц.Анандбазар, Ш.Раднаасэд нарын гишүүд АТГ-ын гадна мэдээлэл хийсэн билээ. 

Тухай үед УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, "Нүүрсний хулгайн мөнгөөр ипотекийн зээлийг төлүүлэх хуулийн төсөл өргөн барина. Би өөрөө бурхны шашинтай хүн хулгай гэдэг зүйлийг үзэн яддаг хүн. Ард түмэнтэйгээ нэгдэж тэмцээд жинхэнэ хулгайчийг гаргаж ирнэ. Би сонгогдоод ард иргэд ядуу байна гэж ярьсан гэтэл Сүнээ гээд баахан хүмүүстэй холбосон. Унтаж байгаа баавгайг сэрээсэн хулгайч нар өөрсдөө гомдох цаг ирнэ" гэдгийг тодотгосон. 

Тэгвэл түүнийг чухам ямар үндэслэлээр АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл одоогоор ил болоогүй байгаа. Ямартай ч УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "Сод Монгол Групп" ХХК 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр "Эрдэнэс тавантолгой" ХК-тай "Дизель түлш, авто бензин" нийлүүлэх 2 тэрбум 715 сая, 815 мянга 550 төгрөгийн үнийн дүн бүхий №этт-2020/520 дугаартай гэрээг байгуулсан байна. Магадгүй энэ мэт гэрээтэй холбоотойгоор түүнийг нүүрсний хулгай гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байж болзошгүй юм. 

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643535
0 эможи

Зочин
2022-12-20 23:18
Бурхан ч болно буг ч болдог лүд шүү
Зочин
2022-12-20 21:50
Шатахуун нилүүлэхэд буруугүй
Зочин
2022-12-20 11:45
энэ Анандбазар хэцүү дээ мангар өлөн дурак хүү нь 18 удаа хутгалуулж үхсэн юм байнлээ Анандбазарын үйлийн үр юм даа хөөрхий Одоо охиноороо туг өргөх биз дээ
keyboard_arrow_up