О.Номинчимэг: Хүүхдийн тэтгэмж тогтоолгох төлбөрийн чадваргүй иргэн хууль зүйн туслалцаа үнэгүй авах боломжтой боллоо О.Номинчимэг: Хүүхдийн тэтгэмж тогтоолгох төлбөрийн чадваргүй иргэн хууль зүйн туслалцаа үнэгүй авах боломжтой боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

О.Номинчимэг: Хүүхдийн тэтгэмж тогтоолгох төлбөрийн чадваргүй иргэн хууль зүйн туслалцаа үнэгүй авах боломжтой боллоо

2022 оны 12 сарын 20

Arslan.mn

УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-аар УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг оролцож Хууль зүйн туслалцааны тухай хуулийн талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр, “2013 онд анх төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийн төслийг баталж, 2014 оноос ХЗДХЯ-ны харьяа хууль зүйн туслалцааны хүрээлэнг байгуулж, улсын буюу байнгын ажилладаг өмгөөлөгч нараар дамжуулан төлбөрийн чадваргүй эрүүгийн хэргийн яллагдагч нарт үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлж ирсэн. Үүнийг хүртээмжтэй болгох чиглэлд судалж ирсэн. Иймээс шинэчилсэн найруулгаар төрөөс үзүүлж буй хууль зүйн туслалцааны хүртээмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарсан. Гурван гол зохицуулалт нэмэгдсэн.

Нэгдүгээрт, хууль зүйн туслалцааны төрлийг нэмэгдүүлсэн.

Хоёрдугаарт, 2013 онд батлагдсан хуулиар эрүүгийн хуульд яллагдагчаар татагдсан төлбөрийн чадваргүй хүнд эл үйлчилгээг хүргэдэг байсан бол хамрагдах хүрээг өргөжүүлж өгсөн. Хууль зүйн зөвлөгөө авахаар хандаж буй 45-50 орчим хувь нь эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор зөвлөгөө үйлчилгээ авдаг.

Гуравдугаарт, хувийн өмгөөллийн фирмүүдээр дамжуулан өмгөөлөл, хууль эрх зүйн үйлчилгээг нэмэгдүүлэхээр шинэлэг зохицуулалтууд орсон” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643541
0 эможи

О
2023-04-18 14:25
Юу ч гэсэн үгийн тэр этгээд нь эрүүл саруул эрхтэн бүтэн л бол төлбөрийн чадваргүй гэсэн үг биш ажил хийх чадвартай хүнийг төлбөрийн чадваргүй гэжүзэх буруу биз дэ. Үүрэг хаиуцлага гэж бн эцэг болсон юм чинь үүрэг хариуцлагаа заавал үүрэх ётой. Амьдралын баталгаа доогуур гээд хаяах ёсгүй гэж бодож бн
keyboard_arrow_up