Д.Батчулуун: Мал эмнэлгийн нэгдсэн системийн найдвартай үйл ажиллагаа 10 жилийн хугацаанд БҮРЭН ХАНГАГДЛАА Д.Батчулуун: Мал эмнэлгийн нэгдсэн системийн найдвартай үйл ажиллагаа 10 жилийн хугацаанд БҮРЭН ХАНГАГДЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Батчулуун: Мал эмнэлгийн нэгдсэн системийн найдвартай үйл ажиллагаа 10 жилийн хугацаанд БҮРЭН ХАНГАГДЛАА

2022 оны 12 сарын 28

Arslan.mn

“Мал эмнэлгийн нэгдсэн систем"-ийн шинэчлэгдсэн хувилбарыг  2023 оны 1 сарын 1-ний өдрөөс ашиглаж эхэлнэ  

“Мал эмнэлгийн нэгдсэн систем 1.0”-ийг 2016 оноос хойш хөгжүүлэн 2019 онд орон даяар нэвтрүүлсэн бөгөөд тус системийг 2022 онд шинэчлэн сайжруулж “Мал эмнэлгийн нэгдсэн систем 2.0” хувилбарыг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна.

МАА-ЭЗЭН төслийн дэмжлэгтэй хөгжүүлсэн “Эрт илрүүлэг, хариу арга хэмжээний систем”, “Мал эмнэлгийн мэргэжилтний бүртгэлийн систем” болон “Бодит хугацааны мэдээллийн самбар” гэсэн 3 системийг Мал эмнэлгийн ерөнхий газарт албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.

Тэгвэл өнөөдөр Мал эмнэлгийн ерөнхий газраас Дижитал Медик ХХК-тай хамтран дээрх хөгжүүлсэн системүүдийг хэрхэн ашиглах, анхаарах асуудлын талаарх цахим сургалтыг 21 аймаг, нийслэл, сумын мал эмнэлгийн байгууллагын албан хаагч, малын эмч нарыг хамруулан  зохион байгуулж байна.

"Мал эмнэлгийн нэгдсэн систем 2.0" хувилбарыг 2023 оны 01 сарын 01-нээс ашиглаж эхлэх бөгөөд МАА-ЭЗЭН төслийн зүгээс  системүүдийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 500 сая төгрөгийн үнэ бүхий 5 серверийг суурилуулан хүлээлгэн өгөв. Ингэснээр Мал эмнэлгийн нэгдсэн системийн найдвартай үйл ажиллагаа 10 жилийн хугацаанд бүрэн хангагдаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643769
0 эможи

DAMIISBEK.B
2023-01-01 12:38
Damka123
МЭЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up