ШУУРХАЙ: Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээхээр болжээ ШУУРХАЙ: Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээхээр болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээхээр болжээ

2023 оны 1 сарын 04

Arslan.mn

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс нээхээрболжээ.

Энэ талаар ГХЯ-наас өнөөдөр 14:00 цагт олон нийтэд мэдээлэхээр хэвлэлийн хурал зарласан байна. Уг шийдвэр гаргасантай холбогдуулж тус яамны Консулын газраас зөвлөмж гаргав.

Монгол Улсын иргэд БНХАУ-руу 30 хоногийн хугацаанд визгүй нэвтрэх боломжтой бөгөөд буцах тийзээ заавал авсан байх шаардлагатай. Гадны зарим улс орнууд БНХАУ-д зорчсон болон дамжин өнгөрсөн иргэдэд тусгайлсан хилийн шаардлага тавьж байгаа тул зорчигч та тийз худалдан авсан газраасаа болон тухайн улсын албан ёсны сайтуудаас мэдээлэл авч олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, дархлаажуулалтын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгахыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
643884
2 эможи

Зочин
2023-01-04 17:31
Odoo dahiad kovid tarhana daa nogoo naimaachid ni tsagaan sariin baraa geed boon ov hin chireed irnee hol horiotoi bolood bgaa yum chin havar boltol haalttai bmaar yum aa
Зочин
2023-01-04 14:22
hyatadad kovid ihseed huee uhlee diilehee boliod bna uls ornuud hilee changalj bhad manaih delgeed bdag n yamar uchirtai yum beee beejingin udirdlagaar huduldug bolson yum uu
keyboard_arrow_up