Шүүхээс оргон зайлсан этгээдийг ЭЦА-аас ОЛЖ ТОГТООЖЭЭ
2023 оны 1 сарын 10
Шүүхээс оргон зайлсан этгээдийг Эрүүгийн цагдаагийн албанаас олж тогтоожээ.
Торуулбал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас шүүхээс оргон зайлаад гурван жил олдохгүй байсан "Б" гэгчийг олж тогтоожээ. Тухайн этгээд нь бүлэглэн бусдыг хуурч, бусдын эд хөрөнгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 2.2 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан хэрэг шүүхийн шатанд байхад оргон зайлсан байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
644002
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: