“Ээж хад” чиглэлд яваад сураггүй алга болсон иргэд автомашинтайгаа төөрч, бензингүй болсон байжээ
2023 оны 1 сарын 12
Өчигдөр /2023.01.11/ өдрийн 11:00 цагийн орчим Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын “Ээж хад” гэдэг газрын чиглэлд явсан гурван иргэн сураггүй болсон тухай дуудлагыг холбогдох албаныхан хүлээн авчээ.
Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын Ээж хад гэдэг газрын чиглэлд иргэн Б/40 настай, эмэгтэй/-гийн жолоодож явсан “Компасс” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашинтай төөрч автомашин нь бензингүй болсон байсныг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
644091
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: