“А.Адъяасүрэн гишүүнийг яллагдагчаар татах тогтоол НПГ-аас гарсан“ “А.Адъяасүрэн гишүүнийг яллагдагчаар татах тогтоол НПГ-аас гарсан“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“А.Адъяасүрэн гишүүнийг яллагдагчаар татах тогтоол НПГ-аас гарсан“

2023 оны 1 сарын 18

Arslan.mnНийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.МӨНХ-ОД:

-Нүүрс олборлолт экспорт, тээвэрлэлт худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УЕП-ын шийдвэрээр АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын мөрдөгч нар ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг нийт 46 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 28 нь хэрэг бүртгэлт, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Одоогийн байдлаар дээрх 46 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн ба, хэрэг бүртгэлтийн 28 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг байгаа бол прокурорын хяналтад шүүхэд шилжүүлсэн 28 хүнд холбогдох хоёр хэрэг хянагдаж байна.

Уг хоёр хэргийг тухайлан авч үзвэл Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хилийн шалган нэвтрүүлэх алба хаагч нарт холбогдох албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль авсан, Хил хамгаалах ерөнхий газрын хилийн 131 дүгээр ангийн 0325 дугаар салбарын албан хаагч нар нь албаны чиг үүрэгт хамааралгүй хахууль авсан нь хэргүүдэд НПГ-аас хянаж байна.

Нүүрсний хэрэгт одоогоор 92 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүнээс 44 нь нийтийн албан тушаалтан, 48 нь аж ахуй нэгжийн компанийн гүйцэтгэх удирдах албан тушаалтан бусад иргэд байна.

Нүүрс олборлолт тээвэрлэлт худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд 25, цагдаагийн байгууллагаас 78 буюу нийт 103 мөрдөгч дээрх хэргийг шалгаж байна. Өнгөрсөн хугацаанд 7457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч 331 үзлэг 142 нэгжлэгийн ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллага 90 гаруй мянган цаасан суурьтай баримт, АТГ 574 хавтас цаасан баримтыг хураан авчээ.

-Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон Н.Удаанжаргалыг хэзээнээс Монголд авчран шалгах вэ?

-АТГ, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг явж байна. Үүнтэй холбогдуулан Н.Удаанжаргалыг Монгол Улсад ирүүлэх ажиллагааг холбогдох ажлыг хуулийн байгууллага хийж байна.

-Нүүрсний хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдсон гэдгийг АТГ-аас зарласан. Одоогоор хэдэн гишүүнийг яллагдагчаар татсан бэ?

-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол НПГ-аас гарсан.

-А.Адъяасүрэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах уу?

-Уг хэргийн нөхцөл байдлаас хамаарч прокурорын байгууллагад бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг санал тавьж ирүүлэх ёстой. Одоогоор НПГ-т санал ирээгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
644180
2 эможи

Novsh
2023-01-18 14:16
Jagsaaj baigaad buudaxgyi bol uls oron xogjixgyi ee.
keyboard_arrow_up