Ц.ОЮУНГЭРЭЛ: Үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайдууд насан туршдаа УИХ-ын сэнтийд томилогддог хууль батлуулахаар УЛАЙРЧ БАЙНА Ц.ОЮУНГЭРЭЛ: Үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайдууд насан туршдаа УИХ-ын сэнтийд томилогддог хууль батлуулахаар УЛАЙРЧ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.ОЮУНГЭРЭЛ: Үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайдууд насан туршдаа УИХ-ын сэнтийд томилогддог хууль батлуулахаар УЛАЙРЧ БАЙНА

2023 оны 1 сарын 25

Arslan.mn

Үндсэн хуулийг өөрчлөх, Монгол улсын нэрийг Бүгд найрамдах Монгол Улс болгох, засаглалын хэлбэрийг өөрчлөх хуулийг ойрын хугацаанд батлуулахаар эх баригчид улайрч байгаа талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр хэлэхдээ "Маргааш буюу нэгдүгээр сарын 26-ны өдөр Статистикийн үндэсний хорооноос тохиолдлын түүврийн аргаар 1560 иргэнийг сонгож аваад "Зөвлөлдөх санал асуулга"-ыг явуулж, үндсэн хуулийг өөрчлөх санал авах гэж байна. Өөрөөр хэлбэл энэ 1560 иргэн Монголчууд бидний хувь заяаг шийдэх гэж байна. 3.4 сая иргэдийг хуулийн талаар, өөрчлөлтийн талаар мэдээгүй байхад нь 1560 түүврээр сонгогдсон гэх иргэд хувь заяаг маань шийдэх гэж байна. Энэ иргэдэд хэн ч сонгогдож магадгүй. Та ч санал өгөх иргэнээр сонгогдож магадгүй. Тйимээс та энэ иргэдийн нэг болвол сайн бэлдэж, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Маргаашийн санал асуулга дотор хэд хэдэн асуулт байгаа. Тэрэн дотор хамгийн ноцтой нэг асуулт нь "1990 оны ардчилсан үндсэн хуулийг тэр чигээр нь үгүйсгэж, шинэ үндсэн хууль батлахыг та зөвшөөрч байна уу" гэдэг асуулт явж байгаа. Энэ асуултанд "ҮГҮЙ" гэж хариулж өгөөрэй гэж уриалмаар байна. 

1560 иргэнийг эхлээд Статистикийн үндэсний газраас тохиолдлын журмаар сонгож, дараа нь Улаанбаатар хотод авчирч хурал хийгээд, энэ хүмүүсийн гараар могой бариулах гэж байна. Иргэд зөвшөөрсөн, иргэд дэмжсэн гэж хэлээд УИХ Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. 

Саяхан УИХ-ын гишүүн Н.Учрал яаралтайгаар  батлуулсан иргэдийн үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах, сошиал орчинг унагаах хуулийн цаад шалтгаан нь өөрсдийнх нь найруулаад байгаа Үндсэн хууль нь маш их ноотой учраас энэ хуулийг эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулахгүй байх зорилготой байсан. 

Түүнээс гадна энэ Үндсэн хууль нь тэр чигээрээ МАНАН МАФИ тэр чигээрээ насан туршдаа УИХ-ын танхимд залрах, автоматаар томилогддог байх, Монгол Улс 100 жилээр ухралт хийх гэж байгаа юм байна.

1921 онд ард түмэн төрөө барьдаг байя, 1990 онд парламентын засаглалтай байя гэдэг хувьсгалаар хоёр үр дүнд хүрсэн. Тэгвэл шинэ Үндсэн хуулиар ардчилсан хувьсгалаас ухарч сонголтгүйгээр хүмүүсээ парламентад оруулж ирье, ардын хувьсгалаас ухарч язгууртнуудыг оруулж ирдэг болох гэж байгаа юм байна. 

Ямар хүмүүс төрд орж ирэх гэж байгаа вэ гэхээр МАНАН МАФЫГ үндэслэгч, Монгол Улсын үе үеийн ерөнхийлөгч нар, үе үеийн ерөнхий сайдууд орж, ирээд насан туршдаа сэнтийд залрах юм байна. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь ард түмнээсээ асуулгүйгээр 15 хүнийг УИХ-руу томилж оруулдаг болно. Ингээд 165 иргэнтэй доод танхим, 75 иргэнтэй дээд танхим буюу нийтдээ 240 хүний цалинг бид төлдөг болох юм байна. Тийм учраас маргааш санал асуулгад оролцох хүмүүс минь одоогийн байгаа Үндсэн хуулиа хамгаалж авч үлдээрэй гэж уриалж байна" гэлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
644240
2 эможи

АРД ТҮМЭН БОСНО Ш ДЭЭ
2023-01-27 10:22
ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ. ӨӨР АРГА БАЙХГҮЙ
Mm
2023-01-27 10:17
Yrunhuuligch aaan battulga dahij songogdoh bolomjgui bolgoson bish bilvv ? Tgher adilhan l bh boluda ugui bol utgagui
Бөаяр
2023-01-26 14:16
Болохгүй нь юу байгаа юм.Үхэх нь ээ.
Элбэгээ
2023-01-26 14:15
Битгтй худлаа гуцаад бай......
Иргэн
2023-01-25 22:18
Оюунгэрэл ээ! Өөрөө дутуу сэтгээд байна.
keyboard_arrow_up