Нууц үгээ алдаж, койноо алдах хэрэг сүүлийн долоо хоногт ИХЭСЖЭЭ Нууц үгээ алдаж, койноо алдах хэрэг сүүлийн долоо хоногт ИХЭСЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нууц үгээ алдаж, койноо алдах хэрэг сүүлийн долоо хоногт ИХЭСЖЭЭ

2023 оны 2 сарын 01

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд койн, токенууд болон энэ төрлийн арилжааны улмаас хохирсон иргэдтэй холбоотой асуудал нийгэмд шуугиан тариад байна. Энэ асуудалтай холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл өглөө. 

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөнгө угаах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар  "Манай улс өнгөрсөн оноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тусгай хуультай болсон. Энэ хуулиар тус салбарын зохицуулагч гол байгууллагаар Санхүүгийн зохицуулах хороо байхаар зохицуулсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийг бүртгэнэ, шалгана гэх чиг үүрэг тус байгууллагад хамаарна. Харин цагдаагийн байгууллага энэ салбарын дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаад ашиг олж байгаа хүмүүс болон тухайн салбарын арилжааг урвуулан ашиглаж ашиг олж байгаа этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн харьяалалтай байгаа.

Дээрх хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор СЗХ виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгсдийг бүртгэж эхэлсэн. Бидэнд өгч буй мэдээллээр одоогийн байдлаар 12 крипто бирж байна. Эдгээр бирж дээр өнөөдрийн байдлаар 37 койн арилжаалагдаж байна.

Бид өнгөрсөн хугацаанд энэ салбарт хамгийн их оролцоотой этгээд болох крипто биржийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Цагдаагийн байгууллагаас энэ салбарт хөрөнгө төвлөрүүлэхээр иргэдэд койн санал болгож байгаа этгээд санхүүгийн чадамжтай байх, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх ёстой гэх шаардлага тавьж байгаа. Санхүүгийн залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулах юм бол биржүүд өөрсдөө хариуцлага хүлээх зохицуулалт хийхээр байгаа. 

Цагдаагийн байгууллага хуулийн дагуу, зах зээлийн зарчмаар ажиллаж байгаа бизнес эрхлэгчдийг хянаж, шалгах эрх зүйн орчин байхгүй. Харин залилангийн шинжтэй байгаа бол шалгана. 

Сүүлийн гурван жилд виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэрэг бүртгэгдсэн. Нууц үгээ алдаад койноо алдсан, Монголд дахь койноо гадагшаа алдсан гэх мэт 2021 онд 81 хэрэг, 2022 онд 371 2023 оонд 8 хэрэг тус тус бүртгэгдсэн. Эдгээрээс хөрөнгө босгосон гэсэн дөрвөн хэрэг бүртгэгдсэн. Дийлэнх нь залилангийн хэрэг байгаа" гэв. 

ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа н.Тайван "Өнгөрсөн долоо хоногт цахим хэтэвчнээсээ мөнгөө алдлаа гэх 12 гомдол мэдээлэл ирсэн. Хохирлын хэмжээ нь 300 гаруй сая төгрөг. 

Урамшуулал зарлалаа гэх худал мэдээлэл илгээгээд, нэвтрэх нэр, нууц үгийг нь авах тохиолдол байна. Мөн ямар нэг бараа бүтээгдэхүүн авах зорилгоор мөнгөө алдах тохиолдол ч гарч байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644454
0 эможи

keyboard_arrow_up