П.Ганхүү: Өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замаар 729 мянган тонн АЧАА ТЭЭВЭРЛЭСЭН П.Ганхүү: Өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замаар 729 мянган тонн АЧАА ТЭЭВЭРЛЭСЭН
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

П.Ганхүү: Өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замаар 729 мянган тонн АЧАА ТЭЭВЭРЛЭСЭН

2023 оны 2 сарын 02

Arslan.mn

“Монголын төмөр зам” компаниас “Төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт, шинээр баригдах төмөр замууд” сэдвээр мэдээлэл өгч байна.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү  " “Монголын Төмөр зам” компани 2008 оны гуравдугаар сарын 20-нд байгуулагдсан. Үүнээс хойш 15 жил боллоо. Энэ хугацаанд үндэсний хэмжээний төмөр замын компани байгуулах зорилготой байсан. Нөгөө хэсэг нь ОХУ-ын 50 хувийн оролцоотой Улаанбаатар төмөр зам ХНН бий.

-“Монголын Төмөр зам” компани бол 100 хувь Монголын төрийн өмчийн ХК юм. 2022 оны сүүлээр Засгийн газраас -“Монголын Төмөр зам” компанийг цаасан дээрх компани биш, бодитой төмөр замтай байх ёстой гэж үзсэн. Тухайлбал, Төмөр замынхаа бодлогыг том зургаар нь харж бодит шийдвэр гаргаж, хариуцлага үүрүүлсэн.

Уг компанид нийт 669 ажиллаж байна.

“Монголын Төмөр зам” компанийн хариуцсан Таван толгойгоос Зүүнбаян хүртэлх 416 км төмөр замын тухай мэдээлэл өгье. 2022 онд холбоо дохиоллын хамгийн чухал системийг угсарч дуусгасан. Энэ төмөр зам нь нэг өртөө, зургаан зөрлөгтэй. 462.5 км дэлгэмэл урттай. Үндсэн ажлууд дууссан. Мал амьтнаас хамгаалах хашааны ажил дутуу байгаа. Туршилтын тээвэр явсан.

Өнгөрсөн жил Таван толгой-Зүүнбаян чиглэлийн замаар нийт 729.5 мянган тонн ачаа тээсэн. 121 мянган тонн мидлинг тээвэр, 136 мянган тонн нүүрс экспортолсон.Үүнд:

  • сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлинг-121 мянган тонн
  • экспортын нүүрс 136 мянган тонн
  • Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 436 мянган.тонн
  • орон нутгийн тээвэр, хоосон чингэлэг гэх мэт 35 мянган тонн ачааг тус тус тээвэрлэсэн. 

Түүнчлэн 2023 он гарснаар зүгшрүүлэх тээвэрлэлтийг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Улаанбаатар хотыг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн 38,5 мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлингийн тээвэрлэлтийг хийгээд байна. 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын өртөө зөрлөгийг дохиолол холбооны байгууламж, гадна инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдсэн. Мөн дэд бүтэцтэй зэхэлтийн депо болон зам засварын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан.

2023 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 5 сая тн, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 2,8 сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. " гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644491
0 эможи

keyboard_arrow_up