П.Ганхүү: Энэ жил Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барина П.Ганхүү: Энэ жил Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барина
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

П.Ганхүү: Энэ жил Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барина

2023 оны 2 сарын 02

Arslan.mn

Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү шинээр баригдах төмөр зам болон Тавантолгой-Зүүнбаягийн төмөр замын ачаа тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр " Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж үзэж байгаа. Энэ хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй байна.

Засгийн газраас  баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон. Үүний дагуу энэ жил Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан.

Эхний ээлжид Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барихаар төлөвлөж байгаа. Шивээхүрэн-Сэхээ боомтын хувьд ч мөн ялгаагүй. Эхэлж хил холболтын  төмөр замаа барина. Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам Хятадын талтай тохиролцон, Монголын төмөр зам ТӨХК долдугаар сард эхний тээврийг явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Боомтын сэргэлтийн том үр дүн дээрх асуудал дээр гарах ёстой.

Arslan.mn

Таван толгойгоос бариад Гашуун сухайтын боомтын наана 7 км тулж зогссон. Хангийн зам мөн адил холболт хийгдээгүй байгаа. Холболтын цэгүүдийн асуудлыг ярина. Гэхдээ зүүн, баруун, босоо тэнхлэгийн том төмөр зам ярихаас гадна Бичигт, Зүүн хатавч, Шивээ хүрэн боомтын төмөр замыг эхэлж барья. Өөрөөр хэлбэл, Хятадын талтай хэлэлцээр хийх байгууллагаар манайхыг томилсон.

Энэ ажлыг эхлүүлэх хэлэлцээг эхлүүлсэн. Боомтын төмөр замын техник, эдийн засгийн үнэлгээг “Монголын Төмөр зам” компанийн баг ажиллаж байна.

Боомтын төмөр замаа Хятадын талтай тохирч холбох шаардлагатай. Энэ ажлыг хийгээд, долоодугаар сар гэхэд тээвэр эхлүүлэх том зорилго тавьсан. Бид маш богино хугацаанд шуурхай ажиллах юм" гэв.

Энэ жил Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар таван сая тонн ачаа тээвэрлэнэ

 “Монголын төмөр зам“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү хэлэхдээ “Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажил дуусаад, өнгөрсөн жил туршилтын тээвэр явсныг та бүхэн мэднэ. Үндсэндээ 136 мянган тонн нүүрс Тавантолгой-Зүүнбаян- Сайншанд-Эрээн чиглэлд экспортод гарсан.

Энэ жилийн хувьд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар таван сая тонн ачаа тээвэрлэх гол зорилготой байгаа. Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлд 300 км яваад урагшаа Ханги руу салах юм. Үүнтэй холбоотойгоор зүтгүүр вагоны асуудлаа шийдэхээр шуурхай ажиллаж байна" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644492
0 эможи

keyboard_arrow_up